Цэс
ЦЭС
Нүүр Монгол Улсын дээд шүүх
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Улсын дээд шүүх Нийт шүүгчийн хуралдаан Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүн Түүхэн замнал Шүүгчдийн зөвлөгөөн Тамгын Газар Шүүхийн хамтын ажиллагаа Тайлан Ил тод байдал
Мэдээ мэдээлэл Тайлбар, зөвлөмж, тойм Шүүх хуралдааны тогтоол Хуралдааны зар, тойм Шүүхийн академи Таны эрх зүйн боловсролд
Холбоо барих
Монгол Улсын Дээд шүүх, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 15160,
Ц.Жигжиджавын гудамж 7/1
  • Мэдээлэл лавлагаа: 51-261698
  • Бичиг хэрэг: 51-261544
  • Төрийн тусгай: 51-261323
  • И-мэйл: info@supremecourt.mn

Мэдээ мэдээлэл

Бусад мэдээ

ХУРАЛДААНЫ ЗАР, ТОЙМ

Ачааллаж байна.
Да Мя Лх Пү Ба Бя Ня

Видео мэдээ

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болон хэргийн оролцогчийн эрхийн баталгаа
Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ

Эшлэл

  • Орчин цагт шүүхийн өмнө талууд эрх, тэгш мэтгэлцэж, төвийг сахисан шүүх тус мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргах нь хүний эрхийг хангасан шүүн таслах ажиллагааны үндэс буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх загвар билээ.
  • Социалист хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэсэгчлэн явагддаг, олон удаа хойшилдог шүүх хуралдаан (piecemeal trial)-аас бүрддэг байсан бөгөөд улмаар шүүхийн маргаан таслах чиг үүрэг бүдгэрч, социалист үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нэгэн талбар болон хувирсан байв.
  • Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тэнцвэргүй байсан этгээдүүд шүүхийн шатанд бодитоор, тэгш эрхтэй мэтгэлцэнэ гэж үгүй.
  • “Нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзвэл шүүх хуралдааныг товлох” зарчимтай хэдий ч анхан шатны шүүх хурал нь өөрөө нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах механизм болж хувираад байна. Ингэснээр анхан шатны шүүх хурал нь “шүүх хуралдаан тасралтгүй явуулах” зарчмыг хангаж чадахгүй, харин ч эсрэгээрээ шүүх хуралдаан “тасралтгүй” хойшилж байна. Шүүх хуралдаан хойшлох нь ямар ч тохиолдолд хэвийн үзэгдэл биш (exception) байх учиртай.
  •  Талуудын тэнцвэргүй оролцооны үр дүнд бүрдсэн хавтаст хэрэг нь мэтгэлцээний үндсэн дээр амьд байх учиртай шүүх хурлын хувь заяаг аль хэдийн тодорхойлсон байдаг.
  • Шүүхийн үйл ажиллагааны эцсийн зорилго нь иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг бодитоор хангахад оршино. Үүний тулд шүүн таслах ажиллагаа чанартай байхаас гадна шуурхай, үр нөлөөтэй, иргэдэд хүртээмжтэй байх шаардлагатай. Иймээс Улсын дээд шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн шатлал хоорондын ажлын уялдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, шүүн таслах ажиллагаанд тулгамдаж байгаа нийтлэг асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд анхаарч ажиллана.
  • Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийн үндсэн зарчим. Энэ баталгаа нь шүүгчид олгосон хувийн давуу эрх бус, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах институцийн баталгаа юм.
  • Шүүх хуралдаан удаа дараа хойшлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, шүүхийн шийдвэрийн ач холбогдлыг бууруулах, улмаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд, шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэл, хугацаа, давтамжийн талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах явдлыг бууруулах чиглэлээр хамтран арга хэмжээ авч ажиллахаар зорьж байна.
  • Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүх, шүүгчийн хариуцлага, шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх нэг зорилгын доор нягт хамтран ажиллах шаардлагатай.
  • Төрийн бусад эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай бүрэн эрхийн хүрээнд зохистой харилцаж, хууль хэрэглээний явцад илэрч байгаа хүндрэл, хийдлийг арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар идэвхтэй санал санаачилга гаргаж ажиллах тул шүүгч, шүүх бүр өөрсдийн санал, дүгнэлтээ тогтмол ирүүлэхийг уриалж байна.
  • Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд шүүхийн үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаарх мэдээллийг иргэд бодитой, ойлгомжтой, хялбар байдлаар хүлээн авах ёстой. Үүний тулд шүүхээс олон нийтэд хүргэх мэдээллийн агуулга, эрэмбэ, хэлбэрийг сайжруулахын зэрэгцээ шүүх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн харилцааг нэгдсэн зарчим, тодорхой стандарт бүхий хариуцлагатай тогтолцоонд оруулах бодит хэрэгцээ бий болсон.
  • Хуульд заасан шүүгчийн хариуцлагын хэм хэмжээ нь сахилгын зөрчилд тооцогдох үйлдэл, түүнд хүлээлгэх хариуцлагыг тогтоодог бол ёс зүйн стандарт нь ёс зүйтэй шүүгч ямар байх, эргэлзээтэй нөхцөлд ямар сонголт хийх, ямар үнэт зүйлийг эрхэмлэх, ямар зан үйлийг үл тэвчих талаар илүү өргөн, эерэг, хөгжлийн чиг баримжаа өгнө.
  • Шударга ёсны хүртээмжийг зөвхөн барилга байгууламж, шинэ шүүх байгуулагдсанаар тодорхойлж болохгүй. Шүүгчийн ажлын зохион байгуулалт, бэлтгэл, шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал, шүүхээр үйлчлүүлэх иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, шүүхийн ажиллагааны ойлгомжтой байдал, мэдээллийн хүртээмж, ажилтнуудын харилцаа, цахим үйлчилгээний хөгжил, бусад байгууллагатай хамтран ажиллах чадавх зэрэг олон хүчин зүйл үүнд хамаарна.
  • “Primus inter pares”, “first among equals” буюу “эрх тэгш хүмүүсийг тэргүүлэх” зарчмын дагуу Ерөнхий шүүгч нар бид, шүүн таслах ажиллагааны хувьд эрх тэгш байх ч, шүүн таслах ажиллагааны зохион байгуулалт, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй зүтгэх үүрэгтэй.
  • Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг төлөөлөн оролцдог этгээдүүд болох прокурор, өмгөөлөгч, хуульч нартай хамтран ажиллах нь чухал. Тэд шүүх болон олон нийтийг холбодог алтан гагнуур юм.
  • Шүүгчийн ёс зүйн стандартын зорилго нь зөрчил гарсны дараа буруутныг хайхаас илүү зөрчил гарахаас өмнө зөв сонголт хийдэг шүүгчийг төлөвшүүлэхэд оршино. Зүй бус нөлөөлөл, хэрэг ярих, ашиг сонирхлын зөрчлийг шүүгч бүр үл тэвчин, мэдэгддэг, мэдээлдэг байх, ноцтой ёс зүйн эрсдэлийг мэдээлсэн, ёс зүйн зориг гаргасан шүүгчийг хамгаалдаг шүүхийн орчныг төлөвшүүлэхийг зорино.

САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ