Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Дэлгэрэнгүй хайх

Номын нэр

Зохиогчийн нэр

Хэвлэсэн он

Хэл

Хайх

Ш.Цогтоо

“Монгол Улсын захиргааны эрх зүй: ерөнхий, тусгай анги”

   Энэхүү бүтээл нь сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх Монгол Улсын нийтийн захиргааны удирдлага буюу Гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа тойрсон Үндсэн хууль, эрх зүйн онол, улс төр судлалын шинэ ойлголт, шинэ хандлага, шинэ үзэл баримтлал, шинэ мэдлэгийн нийлмэлцогц илэрхийлэл болж чадсанаараа онцлог юм.

   Эрхэм хүндэт уншигч, судлаач Та бүхэн уламжлалт төрийн удирдлага ба орчин цагийн нийтийн захиргааны эрх зүйн зохицуулалтын өчигдөр, өнөөдөр, маргаашид холбогдох онол практик, тэрчлэн Засгийн газар, яам, агентлаг, бүх шатны Засаг даргын тамгын газраар үйлчлүүлж буй хэн бүхэн наад захын хэрэгцээт зүйлээ нэг дороос харж үзэж болохоор нэлээдгүй чухал асуудлууд энэхүү номонд эмхлэн цэгцлэгдсэн нь тун олзуурхууштай. Мөн төрийн захиргааны байгууллагуудын эерэг сөрөг янз бүрийн шийдвэр, маргаан мэтгэлцээнтэй байнга тулгарч байдаг шүүх, прокурор, өмгөөллийн ажилтнуудад ч нэгэн адил хэрэглэгдэх арга зүйн ач холбогдолтой бүтээл болжээ.

  

Хэвлэсэн он: 2021

Хэл: Монгол хэл

<