ШУУД ДАМЖУУЛАЛТ
Энэхүү бүтээлд шүүхийн байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан эрхмүүд, алдар гавьяатнууд, ахмад ажилтнуудын цадиг, намтар, дурсамжийг онцолсон нь тус харьяаллын байгууллагад ажиллаж амьдарч байсан хүмүүсийн хувьд түүхийн намтар судлалын төрөл зүйлд хамаарах, эх сурвалжийн ач холбогдолтой бүтээл гэж үзэж болохоор байна. Монгол Улсад орчин цагийн шүүх, түүний дотор аль ч улсын шүүн таслах эрх, шүүх засаглалын оргил, хууль хэрэглээ, шударга ёсны дээд хэмжүүр, баталгаа болох Монгол Улсын Дээд шүүх хэрхэн хөгжиж ирсэн он цагийн түүхэн товчоог Үндэсний төв архив, тусгай чиг үүргийн байгууллагуудын архивын арвин баялаг сан хөмрөг, хууль цаазын эх сурвалж, бодит хүмүүсийн дурсамж яриа, албаны данс харааг ашиглан цаг хугацаа, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл гарган бүтээснийг сайшааснаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг мөн номын өмнөтгөлд бичин үлдээжээ.
Ийнхүү Монголын шүүхийн 1911-2023 онд ажиллаж байсан үе үеийн хүндэт эрхмүүдийн түүх, дурдатгалыг багтаасан “Монгол Улсын Шүүхийн түүхэн товчоон” ном шинээр хэвлэгдэн гарч уншигч та бүхэндээ толилуулж байна.
Он: 2023 он
Хэл: Монгол хэл