Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн судалгааны төв нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх, шүүгчийг судалгаа, мэдээллээр хангах, хуулийг зөв хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах зэрэгт шаардагдах судалгааг шинжлэх ухааны түвшинд хийж гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Тиймээс судлаачдын судалгааны арга барил, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Шүүн таслах ажиллгааны тайлан мэдээ бэлтгэх арга зүй” сэдэвт “дотоод сургалт"-ыг Ханнс-Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулна.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан, Э.Ганцэцэг нар удирдан явуулна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ