Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүгчдэд зориулсан “Уул уурхайн салбар дахь зарим гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтын II дугаар ээлжийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулна.
Энэ удаагийн сургалтад хойд бүсийн 5 аймгийн эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамрагдана. Сургалтад хамрагдсанаар шүүгчийн 2022 онд заавал судлах сургалтын 0.5 багц цагийг хангах юм.
ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ