Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню
A A

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА СОДНОМЦЭРЭНГИЙН ЗАЯАДЭЛГЭР

 

1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэгтэй;

2005 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэй;

2011 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ёнсей Их сургуулийн Гадаад харилцааны сургуулийг Олон улсын удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. Эрх зүйч, хууль зүйн ухааны болон олон улсын удирдлагын магистр.

1998-1999 онд “Их засаг” Хууль зүйн дээд сургуульд багш;

1998-2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуульд цагийн багш;

2000-2009 онд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-д Хуулийн зөвлөх, Хэрэг эрхлэх газрын дарга;

2011-2013 онд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтэн, Хэлтсийн дарга, Тамгын газрын дарга;

2013-2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх, Өргөдлийн байнгын хорооны ахлах зөвлөх;

2016-2021 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх;

2021-2022 онд Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга;

2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна.