Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шүүн таслах ажиллагааны талаар болон шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар хуульд заасан арван нэгэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргадаг. Үүнд, тухайлбал:

1.      Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;

2.      Шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах;

3.      Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах;

4.      Улс төрийн намын бүртгэл хөтлөх;

5.      Хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хууль санаачлагчид уламжлах;

6.      Хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх болон хуульд заасан бусад бүрэн эрх хамаарна.


 Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцох ба асуудлыг нийт шүүгчийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Тус хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл түүний албан үүргийг нь орлон гүйцэтгэж байгаа Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн даргална.