Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Эрүү, иргэн, захиргааны хэргийн оролцогчид хууль заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд 14 хоногийн дотор хяналтын
гомдол гаргах эрхтэй. Ийнхүү гомдол гаргасан тохиолдолд Монгол Улсын дээд шүүхийн холбогдох танхимын нийт шүүгчийн хуралдаан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.


Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор Улсын дээд шүүх нь:

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
  2. Хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;
  3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэдэг.

Мөн хуулиар тухайлан харьяалуулсан тохиолдолд  хэрэг, маргааныг анхан, эсвэл давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх, хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох бүрэн эрхтэй.Улсын дээд шүүх хэрэг маргааныг хяналтын шатны шүүх хуралдаанаар таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж тогтоол гаргана. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.