Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны Программ хангамж, хөгжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн, Санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтсийн Цахилгаанчин, Сантехникийн слесарийн ажлын байранд материалаа ирүүлэхийг урьж байна.
1.АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ПРОГРАММ ХАНГАМЖ, ХӨГЖҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН-1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Программ хангамжийн техникийн даалгаврыг боловсруулах, программ хангамж нэвтрүүлэх, хөгжүүлэх, хяналт тавих.
Ажлын байранд тавих ерөнхий шаардлага:
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Ажлын туршлага, ажилласан байдлыг нотлох баримт бичгийн хуулбар;
4. Өөрийн хийсэн ажил, бүтээлийн хуулбар, танилцуулга;
5. Иргэний үнэмлэхийн хуулбар.
Бүртгэл: Материалыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@supremecourt.mn цахим хаягаар болон цаасаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 51-260907, 99902220
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын дээд шүүхийн байр
2.АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ЦАХИЛГААНЧИН-1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Байгууллагын барилга, байгууламжийн цахилгаан, тоног төхөөрөмж, тэдгээрийн хэвийн, тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах чиг, үүргийг хэрэгжүүлж, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, цахилгааны аюулгүй ажиллагааны талаар заавар, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг хариуцах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
3. Тусгай дунд болон мэргэжлийн сургуулийн үнэмлэх, хуулбар;
4. Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.
Бүртгэл: Материалыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@supremecourt.mn цахим хаягаар болон цаасаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 51-261448, 99797905
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын дээд шүүхийн байр
3.АЖЛЫН БАЙРНЫ НЭР: САНТЕХНИКИЙН СЛЕСАРЬ-1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Байгууллагын барилга, байгууламжийн төвийн дулаан, сантехникийн системийн ашиглалтын хэвийн ажиллагаа, дулаан болон усан хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах чиг, үүргийг хэрэгжүүлж, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, ажиллагааны талаар заавар, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг хариуцах.
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
3. Тусгай дунд болон мэргэжлийн сургуулийн үнэмлэх, хуулбар;
5. Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.
Бүртгэл: Материалыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@supremecourt.mn цахим хаягаар болон цаасаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 51-261448, 99797905
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын дээд шүүхийн байр Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар