Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Журамд нэмэлт оруулах тухай

Журамд нэмэлт оруулах тухай татах


files/20234/0_1684729542.pdf

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН

ЗАХИРАМЖ, ТУШААЛ


     Журамд нэмэлт оруулах тухай

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАН ТУШААХ НЬ:

1. Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаартай хамтарсан захирамж, тушаалаар баталсан “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ын 12 дугаар бүлэгт дор дурдсан заалтыг нэмэлтээр оруулсугай.

1/ “12.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах ажиллагааны хүрээнд гадаад улсад байгаа болон нуун байршуулсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг олж тогтоох, шилжилт, хөдөлгөөн хийгдэхээс сэргийлж царцаах, битүүмжлэх, хураан авах, шилжүүлэн авах асуудлаар гадаадын байгууллага, хувь хүний дэмжлэг, туслалцаа авч хамтран ажиллахтай холбоотой харилцааг энэ журмын 12.1-д заасан журмаар зохицуулна.

2. Энэ тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН                                                                                                                  УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                                                                                ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

         Ц.ЗОРИГ                                                                                                                                                ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ

                                                                                                                                                                          М. ЭНХ-АМГАЛАН