Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.7)-ийг албан ёсоор тайлбарлах тухай нийт шүүгчийн хуралдааны тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонсохоор  товлов.

Мөн Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загварыг батлах, Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, магадлалын бүтэц боловсруулах аргачлалыг батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Түүнчлэн Иргэн болон Захиргааны хэргийн харьяаллыг зааглан ялгахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд санал гаргах тухай” 337 дугаар тогтоолын тухай тус тус хэлэлцэхээр тогтов.