Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад анхаарах асуудлууд” хэлэлцүүлгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн 100 гаруй шүүгчид танхим болон цахимаар оролцов.

Хэлэлцүүлгээр Иргэний хэргийн танхимын шүүгчид материаллаг болон процессын хуулийн хэрэглээний талаар Улсын дээд шүүхээс тогтоосон практик, анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарч буй зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулга хийлээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар болон шүүхийн ил тод байдал, цахимжилтын талаар харилцан санал солилцож ярилцав.