Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Улсын дээд шүүх болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс-Зайделийн сан хамтраад Захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг нээж Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа үг хэлсэн юм.

Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, ШССМХ-ийн Сургалтын хөтөлбөрийн орон тооны бус хорооны гишүүн, сургагч багш С.Мөнхжаргал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ШССМХ-ийн Сургалтын хөтөлбөрийн орон тооны бус хорооны гишүүн сургагч багш Т.Мөнх-Эрдэнэ нар удирдан чиглүүллээ.

Сургалтаар,

  • Ашигт малтмалын талбайг төрийн болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөн олговор олгуулах маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авах шийдвэрлэхтэй холбоотой захиргааны үйл ажиллагааны маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал
  • Ашигт малтмалын болон газрын эрх зүйн харилцааны хүрээнд гарч буй маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын маргаан шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар эхний өдөр хэлэлцсэн юм.

Харин сургалтын хоёр дахь өдөр “Нэмэгдсэн өртгийн албан татварын талаарх ойлголт, хуулийн шинэлэг зохицуулалт, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нь”, “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн  талаарх ойлголт, татварын маргаан шийдвэрлэхэд системийг ашиглах боломжууд”, “Захиргааны процессын эрх зүй дэх шүүх нотлох зарчим: Албан болон диспозитив зарчмын уялдаа холбоо”, “Захиргааны хэрэг дэх шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох үүрэг, нотлох үүргийн хуваарилалт” зэрэг сэдвээр хэлэлцлээ.