Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Калифорниа их сургуулийн профессор хатагтай   Мей Лин Спенсерийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, П.Золзаяа, Гадаад харилцааны албаны дарга Д.Тулга болон Монголын хуульчдын холбооны  Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хуульчдын холбооны гишүүн, хуульч, орчуулагч Ц.Одонжав,  Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцлоо.

Хоёр талын төлөөлөгчид хуульчийн мэргэжлийн шалгалтын арга зүйг шинэчлэн, боловсруулах талаар тухайлан ярилцаж, санал солилцлоо.