Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх онолын суурь ойлголт, чиг хандлага, үнэт зүйлс, агуулгыг тайлбарлах, Эрүүгийн хуулийн 9 бүлэгт заасан эрх зүйн зохицуулалтыг хэрэглэхтэй холбоотой асуудлыг хуульч, эрдэмтэн судлаач, багш оюутан, практик ажилтан хэн бүхэнд нэг мөр ойлгуулах, нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, гэмт хэргийн төрөл, эрүүгийн хариуцлагын үр нөлөөг гадаадын орны жишиг, туршлагатай харьцуулж, практикт хуулийн хэрэглээг хөгжүүлэх, боловсронгуй болгох нэн шаардлагатай байгаа тул хууль зүйн докторын зэрэг горилсон судалгааны ажилдаа түшиглэн эл бүтээлийг судлаачийн хувиар уншигч танаа өргөв.
Хэвлэсэн он: 2023 он
Хэл: Монгол хэл