Тус бүтээл нь хууль зүйн дүгнэлтийн талаарх манай улсын хамгийн анхны бүтээл гэдгээрээ онцлогтой. Дээрх номноос хууль зүйн дүгнэлт хэрхэн бичих онол хийгээд Монгол Улсын дээд шүүх тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэсэн практикийн талаарх хууль зүйн дүгнэлтийг судлан мэдэх бүрэн боломжтой гэдгээрээ ач холбогдолтой юм. Иймд уг номыг өмгөөлөгчид өдөр тутамдаа ширээний ном болгон ашиглахад зориулагдсан байна.
Хэвлэсэн он: 2022 он
Хэл: Монгол хэл