МУИС-ийн ХЗС-ийн доктрант, судлаач О.Машбат бол Монголын шинэ үеийн үндсэн хуулийн эрх зүйчдийн томоохон төлөөлөл бөгөөд түүний туурвисан энэхүү нэг сэдэвт бүтээл бол зохиогчийн сүүлийн арав гаруй жилийн судалгааны гол үр дүн юм. Энэхүү бүтээлд нэгд, парламентын ардчилалд эрх мэдлийг хэрхэн байршуулсан байдаг вэ, хоёрт, парламентын засагт эрх мэдлийг хуваарилсан ямар зохицуулалт байдаг вэ, гуравт, Монгол улсын төрийн байгуулалт эрх мэдлийг хэрхэн байршуулсан ямар хэлбэрт хамаарах вэ зэрэг асуултанд үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс иж бүрэн хариулт өгөхийг зорьж, уг бүтээлд олонхийн болон зөвшилцлийн ардчиллын загварыг чадварлаг ашигласан байна.
Хэвлэсэн он: 2015 он
Хэл: Монгол хэл