Бүртгэлд 35 нам байна.
Намын нэр |
Монгол Ардын Нам /МАН/ |
Регистрийн дугаар |
8488908 |
Бүртгэлийн дугаар |
8082001001 |
Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар |
|
Үүсгэн байгуулагч эсхүл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга |
Л.Оюун-Эрдэнэ /Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022.02.09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгэсэн./ |
Хаяг |
Улаанбаатар хот, 14200, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Алтангэрэлийн гудамж-3, Тусгаар тогтнолын ордон |
Утас |
11-323245 |
Факс |
320368 |
Электрон шуудан |
mprp@mobinet.mn |
Веб сайт |
www.nam.mn |
Үүсгэн байгуулагдсанаас хойших бүртгэл |
2022.02.09-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 04 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын даргаар Хурц овгийн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сонгогдсон тухай өөрчлөлт”-ийг Монгол Ардын Намын улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэж, “намын шинэчилсэн хөтөлбөр, намын үндсэн дүрмийн өөрчлөлт”-ийг тус тус бүртгэсэн. 2021.07.09-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 24 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын Бага хурлын 2021.06.25-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар Хурц овгийн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сонгогдсон”-ыг бүртгэсэн. 2021.05.24-ний өдрийн Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдааны 16 дугаар тогтоолоор “Монгол Ардын Намын Бага хурлын 2021.05.02-ны өдрийн Х хурлын 05 дугаар тогтоолоор баталсан намын дүрмийн өөрчлөлт”-ийг бүртгэсэн. 2019.01.07-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар тогтоолоор “Монгол Ардын Намын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн III Бага хуралдаанаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг бүртгэсэн. 2017.12.18-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 19 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын 28 дугаар Их хурлын 2017.11.20-23-ны өдрийн хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлт, намын даргаар Ухнаагийн Хүрэлсүх сонгогдсон”-ыг тус тус бүртгэсэн. 2016.01.22-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын Бага хурлын 2015.12.12-ны өдрийн III хурлын 09 дүгээр тогтоолоор баталсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт, намын даргаар Миеэгомбын Энхболд сонгогдсон”-ыг тус тус бүртгэсэн. 2014.12.26-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын Бага хурлын 2014.11.29-ний өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт-“ийг бүртгэсэн. 2010.11.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар тогтоолоор “2010.11.05-ын өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан МАХН-ын XXVI Их хурлын тогтоолоор намын нэрийг өөрчлөх, 2010.11.05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан дүрмийн нэмэлт, өөрчлөлт”-ийг тус тус бүртгэсэн. 2007.11.16-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 07 дугаар тогтоолоор “2007.10.25-ны өдрийн МАХН-ын XXV их хурлын 10 дугаар тогтоолоор баталсан МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг бүртгэсэн. 2006.01.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “2005.12.13-ны МАХН-ын бага хурлын 10 дугаар тогтоолоор баталсан дүрмийн зарим заалтад оруулсан өөрчлөлт”-ийг бүртгэсэн. 2005.11.29-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 11 дүгээр тогтоолоор “2005.06.18-ны өдөр бүхэлд нь шинэчлэн найруулж баталсан МАХН-ын дүрэм”-ийг бүртгэсэн. 2005.04.27-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2001.11.30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “2001.03.02-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор МАХН-ын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд”-ийг бүртгэсэн. 1997.04.01-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 01 тогтоолоор “1997.03.16-ны өдөр МАХН-ын дүрэмд оруулсан нэмэлт”-ийг бүртгэсэн. 1992.12.04-ний өдрийн Улсын дээд шүүхийн Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн хурлын 13 дугаар тогтоолоор “1992.11.30-ны өдрийн 127 дугаар тогтоолоор МАХН-ын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг бүртгэсэн. 1992.03.25-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн хурлын 04 дүгээр тогтоолоор “МАХН-ын XXI их хурлаас баталсан шинэчилсэн дүрэм”-ийг бүртгэсэн. 1990.05.16-ын өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн хурлын 01 дүгээр тогтоолоор Монгол Ардын Хувьсгалт Намыг улсын бүртгэлд бүртгэсэн. |
Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн огноо |
1990.05.16 |