Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг тогтоох аргачлал, ял оногдуулах асуудал” сэдвээр илтгэл тавьсан билээ. Энэхүү илтгэлийг товчлон нийтэллээ.
Хураангуй:
Энэхүү илтгэлээр мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг тогтоох аргачлалыг олон улсын гэрээ конвенц, зөвлөмж болон гадаадын зарим улс оронд хуульчилсан байдлыг харьцуулан судалж цаашид анхаарах асуудлыг хөндсөн. Түүнчлэн суурь гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус хөрөнгө орлогоо өөрөө эргэлтэд оруулсан, нуун дарагдуулсан буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахад арифметик аргыг баримтлахаас татгалзахын учир холбогдлыг Герман, Орос улсын зохицуулалтыг харьцуулан судалж боловсронгуй болгох санал дэвшүүллээ.
Илтгэлийн товчлол:
“Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг тогтоох аргачлал, ял оногдуулах асуудал” сэдвийн хүрээнд:
1.Олон улсын баримт бичигт тусгагдсан байдал, түүхэн уламжлал,
2.Шүүхийн практик
3. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журам
4.Дүгнэлт гэх агуулгын хүрээнд тоймлон авч үзнэ.
I. ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГТ ТУСГАГДСАН БАЙДАЛ, ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ
Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид ”НҮБ” гэх/-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд баталсан дараах гурван конвенц нь олон улсын хэмжээнд мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн гол эх сурвалжид тооцогддог.
Нэгдүгээрт, 1988 онд баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг” Венийн конвенцод олон улсын эрх зүйн хэмжээнд мөнгө угаах гэмт хэргийг анх томьёолжээ.
Хоёрдугаарт, НҮБ-ын “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг” Палермогийн конвенц (2000)-д мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг аль болох өргөн хүрээнд тодорхойлохыг зөвлөсөн.
Гуравдугаарт, НҮБ-ын Авлигын эсрэг конвенц (2003)-ын 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оролцогч улс бүр мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг аль болох өргөн хүрээнд хэрэглэхийг эрэлхийлэх бөгөөд наад зах нь уг конвенцод тусгасан гэмт хэргүүдийг хамруулсан байна гэжээ. НҮБ-аас баталсан дээрх гурван конвенцод суурь гэмт хэргийг аль болох өргөн хүрээнд тодорхойлохыг зөвлөж тухайн конвенцын зорилготой уялдуулан зайлшгүй тусгах зарим гэмт хэрэг, шалгуурыг тусгайлан оруулсан байна.
1989 онд “Их долоо” гэх нөлөө бүхий дэлхийн улс орнуудын санаачилгаар байгуулсан Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /цаашид “ФАТФ” гэх/ суурь гэмт хэргийг тодорхойлоход гаргасан баримт бичгийг зайлшгүй харгалзан үзнэ. 3 дугаар зөвлөмжид улс орнууд мөнгө угаах гэмт хэргийг НҮБ-ын Венийн конвенц, Палермогийн конвенцын агуулгад нийцүүлэн тодорхойлохыг зөвлөжээ. Суурь гэмт хэрэгт хүнд гэмт хэргүүдийг хамруулан хамгийн өргөн хүрээнд тогтоох үзэл санааг баримтлах бөгөөд дараах дөрвөн аргачлалыг тодорхойлсон. Үүнд:
Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэгт бүх төрлийн хөрөнгийг үнийн дүнгээс үл хамааран, гэмт хэргээс шууд болон шууд бусаар олсон эсэхийг үл харгалзан хамруулах шаардлагатай. Аль ч аргачлалыг сонгон авсан 19 төрлийн гэмт хэргийг заавал суурь гэмт хэрэгт тооцох ёстой. Үүнд:
Дээрхээс харахад мөнгө угаах гэмт хэргийн эсрэг олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй гэрээ, конвенц, зөвлөмж нь суурь гэмт хэргийг тогтоох асуудлаар харилцан нэгэндээ тулгуурласан агуулгын хувьд ижил нөхцөлүүдийг тодорхойлсон байна. Гол зарчим нь:
Манай улс мөнгө угаах гэмт хэргийг хуульчилснаас хойш хэд хэдэн удаа уг гэмт хэргийн шинжид нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Уг нэмэлт, өөрчлөлтүүдэд ФАТФ-аас зөвлөсөн суурь гэмт хэргийг тогтоох 4 аргачлалаас 3 аргачлалыг удирдлага болгосон. Тодруулбал,
Харин дэлхийн Эрүүгийн загвар хуульд суурь гэмт хэрэгт бүх гэмт хэргийг хамруулахаар хуульчилсан. Ийм аргачлалыг Итали, Нидерланд, ОХУ, ХБНГУ зэрэг улсад ашиглаж байна. Швейцар улсад босго тогтоох аргачлалаар суурь гэмт хэргийг хуульчилсан буюу хүнд хэрэг эсхүл хүндэвтэр татварын гэмт хэргийн хүрээнд тогтоожээ. Хэдийгээр дэлхийн улс орнуудад суурь гэмт хэрэгт бүх гэмт хэргийг хамруулах аргачлалыг түлхүү ашиглаж буй боловч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг суурь гэмт хэрэгт тооцох эсхүл бусад зохицуулалтаар эрүүгийн хариуцлага тооцохоор байна.
II. ШҮҮХИЙН ПРАКТИК
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд мөнгө угаах гэмт хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нийт 193 хүнд холбогдох 172 хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 154 буюу 90.5 хувийг эзэлж байна. Цаашид аливаа гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус хөрөнгө орлогоо эргэлтэд оруулах, нуун далдлах зэрэг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэхийг шүүхийн өмнөх шатанд анхаарвал зохилтой.
III. ХЭД ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАХ
Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах гурван зарчим бий. Үүнд,
2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж тухайн бүлгийн хамгийн хүнд ялтай гэмт хэргийн эсхүл хүнд ялтай бүлгийн дээд хэмжээний дотор ял бүрийг нэмж нэгтгэх нь хуримтлуулах зарчимд тооцогдох ба гэмт хэрэгтний гэм буруугийн хэмжээнээс давдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу бүхэлд нь математик аргачлалаар нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох зохицуулалтыг цаашид хэвээр хадгалах нь ял тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй тул ял нэгтгэх журамд өөрчлөлт оруулж, жинхэнэ эдлэх ялын дээд хязгаарыг хуульчлах шаардлагатай.
Тухайлбал, ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүний нийт эдлэх ялын хэмжээ нь хэрэг тус бүрд оногдуулсан ялын нийлбэрээс бага байх зарчмыг хуульчилсан. Шүүхийн практикт нэмж нэгтгэсэн ялын 50-60 хувьтай тэнцүү хэмжээгээр жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох журам тогтсон байдгийг дурдах нь зүйтэй.
Харин ОХУ-ын Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг 50 хувиар нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх зарчмыг хуульчилжээ.
IV. ДҮГНЭЛТ
Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд босго тогтоох буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг суурь гэмт хэрэгт хамруулах, мөнгө угаах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд жагсаалт гаргаж авлига, мансууруулах бодис зэрэг зайлшгүй хуульчлах гэмт хэргийн хүрээнд тогтооно.
Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хүнд ялын хэмжээг эхлэх цэгээр тооцон бусад хөнгөн ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг хэмжээг тогтооход хүнд гэмт хэрэгт оногдуулсан ялын хэмжээнээс хамааралтай хязгаар (50 хувь хүртэл) тогтоох, эсхүл нийт ялын хэмжээг арифметик аргаар нэмсэн ч эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн тодорхой хэмжээнд багасгах зохицуулалтыг хуульчлах шаардлагатай юм.
Ашигласан эх сурвалж
Монгол эх сурвалж:
Гадаад эх сурвалж:
Эрх зүйн эх сурвалж:
Цахим хуудас: