Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төвөөс 2022 оны заавал судлах, багц цаг хангах “Иргэний эрх зүйн чиглэлийн мэргэшүүлэх сургалт"(-2 кр)-ыг Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрийг дуустал хугацаанд 8 ээлжээр зохион байгуулахаар товлолоо.
Мөн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр танхимаар зохион байгуулна.
ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ