Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Энэ оны шүүгчийн сургалтын нэгдсэн хөтөлбөрт тусгагдсан Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр багц цаг хангах сургалтыг нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдэд  2022 оны 09 дүгээр сарын 19, 20, 21-ний өдрүүдэд 3 ээлжээр танхимаар зохион байгуулахаар боллоо.


Уг сургалтыг  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О. Мөнхсайхан “Үндсэн эрх тайлбарлах арга зүй: - Үндсэн эрхийн ёс суртахууны тайлбар”/0,5 кр/ сэдвээр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Сүнжид “Үндсэн хуулийн тэгш эрх, ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчим” /0,5 кр/ сэдвээр тус тус удирдан явуулна. Сургалтад хамрагдсанаар шүүгчийн 2022 онд заавал судлах сургалтын 1 багц цагийг хангана.

ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ