Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаас ШИНЭ намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд тус нам нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан зөрчлөө арилгалгүй дахин хандсан байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 2.10 дахь хэсэгт зааснаар буцаахаар шийдвэрлэв.

Мөн хуралдаанаас Иргэний хөдөлгөөний намын дүрмийн болон намын нэрийг өөрчлөх, Үнэн ба зөв намын дүрмийн өөрчлөлт болон намын даргыг бүртгүүлэх өргөдлийг тус тус Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.