Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг тэргүүтэй төлөөлөгчид Европын cэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Хууль зүйн шилжилтийн хөтөлбөрийн захирал Мишел Нуссбаумерыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд болон Н.Баярмаа, ЕСБХБ-ны Хууль зүйн шилжилтийн хөтөлбөрийн ахлах зөвлөх Вероника Брадаутану, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, ЕСБХБ-ын Төслийн хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Төслийн зохицуулагч С.Агьзул болон бусад албаны хүмүүс байлцав.
Уулзалтын үеэр ОУЭЗХБ-аас Европын Холбоо болон Европын cэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” сэдэвт төслийн талаар тухайлан ярилцсан юм.
Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн биелэлтийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар талууд санал солилцлоо.