Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Нийслэлийн Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 9ж ангийн сурагчид Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр танилцлаа.

Сурагчид танилцах уулзалтын эхэнд Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм.

Үүний дараа Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон сурагчдыг хүлээн авах үеэрээ шүүгчийн мэргэжлийн онцлог, шүүгч хүн байхын утга учрын талаар тайлбарлахын зэрэгцээ нийгмийн бүхий л харилцаа эрх зүйн хүрээнд зохицуулагддаг болохыг онцоллоо.

Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар сурагчдыг албан өрөөндөө хүлээн авч ажлаа танилцуулж, шүүхийн чиг үүрэг, үйл ажиллагаа, шүүгчийн ажил мэргэжлийн талаар ярилцаж, шүүх хуралдааны процессыг тайлбарлав.

Үргэлжлүүлэн сурагчид шүүх хуралдааны танхимтай танилцаж, Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяраас ажлын туршлага, цахим болон эдийн засгийн гэмт хэрэг, нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, хуульч болоход юунд анхаарвал зохилтой зэрэг асуултад хариулт авсан юм.

Сурагчдын зүгээс шүүх эрх мэдэл, шүүхийн тогтолцоо, ажил мэргэжлийн онцлогийн хүрээнд мэдлэгээ бататгаж, мэргэжил сонгоход ач холбогдолтой мэдээлэл авснаа энэ үеэр онцоллоо.