Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас санал авахаар ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хүргүүлэх асуудлыг хойшлуулж шийдвэрлэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос албан бичгээр ирүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хүргүүлэхээр тогтлоо.
Түүнчлэн Нийт шүүгчийн хуралдаанаар батлагдсан Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маягтад өөрчлөлт оруулав.