Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан бичгээр ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр ирүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус, тус хэлэлцэнэ.

Мөн Нийт шүүгчийн хуралдаанаар батлагдсан Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маягтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.