Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Анхбат, Д.Дэлгэрсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Билэгтийн өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Анхбат, Д.Дэлгэрсайхан нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан...”, 2.2 “Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” зэрэг гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах зүйл заалтад тусгасан:
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.