Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нэмэгдүүлэх, оюутны хөгжлийг дэмжих  зорилготой Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан билээ.  

Уг санамж бичгийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн  сургуулийн Төвийн солилцооны зуны сургалтад хамрагдсан БНСУ-ын Күүмин их сургуулийн оюутнууд удирдагч багш Пак Жон Вонын хамт Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Оюутнууд танилцах уулзалтын эхэнд Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргаан хуваарилах үйл явц болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авлаа.

Үүний дараа Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг “Монголын шүүх засаглалын эрх зүйн тогтолцоо” сэдвээр оюутнуудад лекц орсон юм. 

Оюутнуудын хувьд сонирхсон асуултдаа хариулт авч, найрсаг дотноор хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлж байлаа.