Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Улсын дээд шүүхийн ахмад шүүгч П.Цэцгээ, Ч.Тунгалаг нарыг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат хуульч цол гардаж авсан П.Цэцгээ, Ч.Тунгалаг нарыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа тэргүүтэй шүүгчид Хүндэтгэлийн танхимд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.
Ахмад шүүгч П.Цэцгээ нь улсад 40, шүүгчээр 28 жил, Ч.Тунгалаг нь улсад 37, шүүгчээр 24 жил тус тус ажилласан бөгөөд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан билээ.