Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Номинчулуун, С.Батхишиг, Д.Болд, П.Эрдэнэ, Г.Даваасүрэн, Б.Ганзориг, Б.Бат-Эрдэнэ, Д.Нарандорж, М.Ганбат, С.Ичинхорлоо, Ш.Буянням, Г.Нандинцэцэг, Т.Мөнх-Эрдэнэ, Т.Эрдэнэхүү нарт холбогдох хэргийг шүүгдэгч Э.Номинчулууны өмгөөлөгч И.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцэв.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдлээ.