Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтлоо.
Мөн Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн иргэн Т.Ганбатын өргөдлийг шийдвэрлүүлэхээр Иргэний хэргийн танхимд шилжүүлэв.