Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутны хөгжлийг дэмжих зорилготойгоор Хамтын ажиллагааны санамж бичигт 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа нар оролцсон юм.
Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, Тамгын газрын Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Баттуяа, Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Н.Басан болон Монгол Улсын их сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа нар байлцав.
Талууд Санамж бичгийн хүрээнд:
Мөн оюутны хөгжлийг дэмжих хүрээнд Улсын дээд шүүх болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд дадлагажуулах, судалгааны ажил хийлгэх, эрх зүйн боловсрол, шүүхийн талаарх ойлголт, мэдээллийг дээшлүүлэхэд хамтран ажиллах, зорилтот сургалт, контент хийх, тус сургуулийн практик сургалтын төвтэй хамтран хэргийн судалгаа танилцуулга, хэлэлцүүлэг хийх, оюутны хийсэн судалгаанд шүүгчийн судлаач туслахуудаар зөвлөгөө өгүүлэх, тус сургуулийн оюутны клубтэй хамтран “Улсын дээд шүүхтэй танилцах хөтөлбөр” хэрэгжүүлэх юм.