Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Нийслэлийн Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн 11в ангийн сурагчид Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр танилцлаа.                                                                                    Сурагчид танилцах уулзалтын эхэнд Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргаан хуваарилах үйл явц болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм.

Улмаар Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нар сурагчдыг хүлээн авч, ажлаа танилцуулж, Улсын дээд шүүхийн чиг үүрэг, шүүхэд хандах, мэдээлэл авах, шүүх эрх мэдлийн онцлог, шударга шүүхээр шүүлгэх, шүүгчийн ёс зүй, мэргэжил сонголтын  тухай мэдээлэл хийж, ярилцлаа.

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн шүүгчийн тангараг, шүүхийн алх, дэнс болон хавтасны талаар сонирхолтой танилцуулга хийж, шүүгчийн ажлыг сонгосон шалтгаан, мэргэжил сонголт хийхдээ анхаарах зүйлс болон хэрэг маргаан шүүхдээ баримталдаг зарчим, шүүгчийн ёс зүй, хэм хэмжээ зэргийн талаар сурагчидтай ярилцаж, тэдний үзэл бодлыг сонслоо.

“Шүүх тогтолцоо ба шүүгчийн ажлын онцлог” сэдвийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн мэдээлэл хийхдээ шүүхийн тогтолцоо, шүүгч гэж хэн болох, ажлын онцлог, чиг үүрэг, шүүлгэх эрх, шүүгч мэргэжлийг сонговол аз жаргалтай байж чадах эсэх талаар онцлов. Сурагчдын зүгээс шүүхэд итгэх олон нийтийн итгэл сул байгаа гэж боддогоо илэрхийлж, хэрхэн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх талаар тодруулж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийллээ.

Сурагчдын зүгээс шүүх эрх мэдэл, шүүхийн тогтолцоо, ажил мэргэжлийн онцлогийн хүрээнд мэдлэгээ бататгаж, мэргэжил сонгоход ач холбогдолтой мэдээлэл авснаа энэ үеэр онцолсон юм.