Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Иргэний хөдөлгөөний намаас ирүүлсэн “Намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай”, Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн “Намын даргаар Ш.Төмөрсүхийг бүртгүүлэх тухай” болон “Намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай”, Зон олны намаас ирүүлсэн “Намын нэр болон дүрэмд өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай” өргөдлүүдийг  тус тус хэлэлцэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.

Харин иргэн Д.Алимаагийн ирүүлсэн “Монголын либерал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай”, ШИНЭ намаас ирүүлсэн “Намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлүүдийг хэлэлцэж, өргөдөлд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзав.

Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулах санал хэлэлцэхийг хойшлуулав.

Иргэн болон захиргааны хэргийн харьяаллыг зааглан ялгахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай Захиргааны болон Иргэний хэргийн танхимын саналын танилцуулгыг сонсож, дэмжлээ.

Шүүх хуралдааны дэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн оролцогчид хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулсан холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хууль тогтоогчид уламжлах тухай асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгчийн хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрч,  чөлөөлөх асуудлыг шийвэрлэв.