Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр товлолоо. Хуралдаанаар Ард түмний хүч намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл болон Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэнэ. Мөн Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр боллоо.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монголын шүүгчдийн холбооны “Улсын дээд шүүхийн салбар хорооны тэргүүнийг сонгох” асуудлыг хэлэлцэнэ.