Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Эрүүгийн хэргийн танимхын шүүгч Б.Батцэрэн, Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн  хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг  нар  Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /ОУЭЗХБ/-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ОУЭЗХБ-ын зөвлөх Сара Вуудкок, ОУЭЗХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Хөтөлбөрийн зохицуулагч Б.Баясгалан, Төслийн зохицуулагч С.Агьзул нар оролцож, “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-өө танилцуулж, төслийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаараа санал солилцлоо.