Монгол Улсын дээд шүүх малчдад туслах ХАЛУУН СЭТГЭЛ аянд хамт олноороо нэгдэж хандив өглөө.
Байгалийн давагдашгүй их зуданд өртөж, хатуу өвөл, хахир хавартай нүүр тулсан малчин зон олондоо сэтгэлийн дэм өгөх зорилгоор Улсын дээд шүүхийн шүүгч, албан хаагчид “Хүн бүр хоёр боодол өвс” уриалга гаргаж, Таван эрдэнэ болсон мал сүргээ маллаж, Монголын нүүдлийн соёл иргэншил, үндэсний дархлаагаа тээж яваа малчдадаа туслах аянд нэгдэхийг Улсын дээд шүүхээс бусад шүүхийнхэндээ мөн уриаллаа.