Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүдийг буцааж шийдвэрлэв.
1.Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намын үүсгэн байгуулагч Ш.Төмөрсүхээс “намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд “өмнөх тогтоол, албан бичигт дурдсан зөрчлүүд бүрэн арилаагүй” үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар тогтлоо.
2.Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-аас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн “намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг баримт бичгийн бүрдэл дутуу буюу шаардлага хангаагүй үндэслэлээр буцааж шийдвэрлэв.