2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан “Монгол Улсын Шүүхийн тухай” хуульд “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна“ гэж заасны дагуу орон нутгийн хувьд давж заалдах шатны 9 шүүхийг байгуулахаар 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд заасан. 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу орон нутагт давж заалдах шатны 8 шүүх ажиллаж байсан. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны нийт 25 шүүх, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 8 шүүх, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 8 шүүх ажиллахаар өөрчлөлт оруулсан.
Орон нутгийн шүүхүүдийн түүхийг нутаг дэвсгэрийн харьяаллаар нь хураангуйлан товчоолбол:
АРХАНГАЙ АЙМАГ
Ардын засгаас 1923 оны эцэс, 1924 оны эхээр аймаг, хошуудын захиргаадын дэргэд зарга шийтгэх хэлтсүүд байгуулж, шүүн таслах эрхийг тэдгээрт шилжүүлжээ. Энэ үед Архангай аймгийн шүүх Цэцэрлэг мандлын аймгийн Яамны зарга шийтгэх хэлтэс нэртэй, 2 орон тоотой байгуулагджээ.
Цэцэрлэг мандлын аймгийн Яамны 1926 оны тогтоолоор мөн яамны дэргэдэх зарга шийтгэх хэлтсийг Архангай аймгийн шүүн таслах газар болгон өөрчилж, дарга, нарийн бичгийн дарга, байцаагч, зарлага гэсэн 5 орон тоотой байгуулж даргаар нь Д.Баярыг томилсон байна.
1931 онд орон нутгийн захиргааны өөрчлөлтөөр хошууны шүүхийг татан буулгаж 43 сумын нутаг дэвсгэрээр харьяалсан 3 ангийн шүүхийг байгуулан ажиллуулж байгаад иргэний хэргийг сумын дарга хянан шийдвэрлэдэг болгож ангийн шүүхүүдийг татан буулгажээ.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 20 дугаар тогтоолоор сумын захиргаадыг шүүн таслах үүргээс чөлөөлснөөр тус аймагт 22 сум харьяалсан хэсгийн шүүх дөрвийг Тариат, Эрдэнэмандал, Хотонт, Батцэнгэл суманд байгуулж, аймгийн шүүх бүх удирдлагаар хангах болжээ.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 262 дугаар зарлигаар аймгийн шүүхэд хяналтын шатны эрхийг олгосноор нүүдлийн шүүхийн шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийг хянаж шийдвэрлэдэг болж эрх хэмжээ нь өргөжсөн байна.
Шүүхийн орон нутгийн байгууллагын зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай БНМАУын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 315 дугаар зарлигаар хэсгийн ардын шүүхийг татан буулгаж оронд нь аймгийн нүүдлийн шүүхийг байгуулжээ.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 159 дүгээр зарлигаар хэсгийн ардын шүүхийг суманд дахин байршуулах болж, аймгийн шүүх нь дарга, орлогч дарга, гишүүн, арбитрч, шүүгчид, тогтоол гүйцэтгэлийн ахлагч, тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга зэрэг 20 гаруй орон тоотой ажиллаж байжээ.
1993 онд батлагдсан “Шүүхийн тухай хууль”-ийн дагуу аймгийн болон сум дундын шүүхийг байгуулжээ.
Мөн 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс тус аймагт захиргааны хэргийн шүүх байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 1 дүгээр шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
БАЯНХОНГОР АЙМАГ
Баянхонгор аймгийн шүүх 1942 онд шүүхийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, бичээч, зарлага гэсэн 6 орон тоотой анх байгуулагджээ.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 20 дугаар тогтоолоор сумдын дарга нарыг шүүн таслах үүргээс нь чөлөөлж, энэ үүргийг шүүх хүлээх болсноор 1945 онд 16 сум харъяалсан 4 хэсгийн шүүх байгуулсан байна.
1962 онд давж заалдах болон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээтэй аймгийн шүүхийн шүүх коллеги байгуулагдан ажиллажээ.
1993 онд хэсгийн шүүхүүдийг татан буулгаж, Баянхонгор аймгийн болон сум дундын шүүхийг, 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Захиргааны хэргийн шүүхийг тус тус байгуулсан байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн 3 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
1931 онд нутгийн хошуудыг татан буулгахад түүний харъяа байсан хошуудын шүүхийг татан буулгаж, улсын хэмжээгээр 38 ангийн шүүх анх байгуулахад Алтайханы хошууны харьяа Алтанцөгц, Цэнгэлхайрхан, Жаргалант, Сагсай сумуудыг харъяалсан ангийн шүүхийг байгуулж даргаар нь Х.Заяат, Сэнчинжав, С.Дашжав, нарийн бичгийн даргаар Дамдиндорж, Сүжигт нарын хүмүүс ажиллаж эхэлжээ.
Мөн казах хошуудыг харьяалсан ангийн шүүх Бот-Хара хошуунд байгуулагдаж даргаар нь Жеттикбайн Наран, нарийн бичгийн даргаар Өнгенбайн Зейнолда нар ажиллаж байжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1 дүгээр тогтоолоор 1933 онд хэсгийн шүүхүүдийг татан буулгаж, бага жижиг хэргүүдийг шүүн таслах эрхийг сумын захиргааны даргад хавсруулж, сумын дарга нар шүүхийн даргын үүрэг гүйцэтгэж байгаад 1939 онд Улсын Бага Хурлын 22 дугаар тогтоолоор сумын захиргаадыг шүүн таслах ажлаас чөлөөлжээ.
МАХН-ын 10 дугаар их хурал, Улсын 8 дугаар их хурлын шийдвэрээр Баян-Өлгий аймаг 1940 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсанаар аймгийн шүүхийг хамт байгуулан даргаар нь Маралын Цэнджавыг баталсан байна.
1940 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр аймгийн шүүх үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэн шүүхийн даргын 01 тоот тушаалаар аймгийн шүүхийн орлогч даргаар Оразалын Авилтай, нарийн бичгийн даргаар Ёндоогийн Лэгдэн, зарлагаар Түвдэн нарыг томилж, 5 хүний орон тоотой ажлаа эхэлжээ.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 2 дугаар шүүх, Захиргааны хэргийн 2 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
БУЛГАН АЙМАГ
1936 онд Богд хан уулын аймгийн Булган хан уулын “Хошууны шүүх” нэртэйгээр дарга, нарийн бичгийн дарга, байцаагч гэсэн 3 орон тоотойгоор анх байгуулагдсан байна.
Булган аймаг байгуулах тухай БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 33 дугаар тогтоолоор тус аймагт төвдөө 9 орон тоотой, 2 эсгий гэртэйгээр аймгийн шүүхийг байгуулж байжээ.
1943 оноос сумдын захиргаад шүүн таслах ажлыг эрхлэн гүйцэтгэж байсныг зогсоож, зөвхөн шүүх уг үүргийг гүйцэтгэх болов.
Тус аймгийн шүүхээс 1945 онд Сэлэнгэ, Хутаг, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Булган сумдад ардын хэсгийн шүүх байгуулсан байна.
1961 оны 12 дугаар сард хэсгийн шүүхүүдийг татан буулгаж, аймгийн шүүхэд төвлөрүүлэн орон тоог цомхотгов.
Орон нутгийн Ардын Депатутын хурлын 11 дэх удаагийн сонгуулиар 1975 оноос ардын хэсгийн таван шүүхийг шинээр байгуулан сумдад нүүдэллэн ажиллахаар болов.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1982 онд тус аймгийн Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Дашинчилэн сумдад хэсгийн ардын шүүхийг шүүгч, нарийн бичгийн даргын орон тоотойгоор байгуулав.
1993 онд хэсгийн ардын шүүхүүдийг татан буулгаж, давж заалдах шатны болон сум дундын шүүхийг тус тус байгуулав.
2004 онд Захиргааны хэргийн шүүх байгуулагдсан байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 4 дүгээр шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
Говь-Алтай аймгийн шүүх нь 1940 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн анхдугаар хурлаар шүүхийн дарга, орлогч, ардын төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сонгон байгуулагдсанаар мөн оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс ажлаа эхэлсэн түүхтэй.
Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сумдын захиргаанд эрүү, иргэний хэргийг хүлээн авч шийдвэрлэдэг эрхийг өөрчлөн шүүн таслах ажлыг ардын шүүх дагнан гүйцэтгэдэг болсноор аймгийн шүүхийн үүрэг роль өсч, ажлын хүрээ хэмжээ нэмэгдэж, хэрэг маргааныг аймгийн шүүх дагнан шийдвэрлэх болсон байна.
1947 онд аймгийн шүүхийн харьяанд ангийн шүүх нэртэй орон нутгийн ардын шүүхүүдийг байгуулах болж, аймгийн Захиргааны Тэргүүлэгчдийн 14 дүгээр тогтоолоор ангийн 4 шүүх тус бүр 3 орон тоотойгоор байгуулагдаж, хэд хэдэн сумдыг харьяалан хөдөө сумдад төвлөрөн ажиллуулсан байна.
Аймгийн анхны даргаар энэ үед Н.Нямбуу 1940-1943 онд ажиллаж, сум хариуцсан 1 дүгээр ангийн шүүхийн даргаар Лхаажав, 2 дугаар ангийн шүүхийн даргаар Шагдар, 3 дугаар ангийн шүүхийн даргаар Рагчаа, 4 дүгээр ангийн шүүхийн даргаар Бадарч нар тус тус томилогдон ажиллаж байжээ.
Тус аймгийн шүүх нь давж заалдах шатны болон сум дундын, мөн 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Захиргааны хэргийн шүүхийг тус тус байгуулсан байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн 4 дүгээр шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ГОВЬСҮМБЭР АЙМАГ
Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр сум нь 1956-1991 он хүртэл Дорноговь аймгийн харъяалалд байсан ба БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар зарлигаар Сүмбэр суманд 7 дугаар хэсгийн ардын шүүхийг дарга, нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгч гэсэн 3 орон тоотойгоор байгуулсан байна.
Улсын Бага Хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэж, Чойр хот байгуулагдсантай холбогдон Улсын Бага Хурлын 1991 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолоор Чойр хотын шүүхийг байгуулжээ.
Чойр хотын шүүхийг анх байгуулагдахад даргаар нь Н.Ваанчиг, гишүүн Р.Сайжидмаа, хэсгийн ардын шүүхийн шүүгчээр Ц.Туяа, Б.Тогмид, Б.Өлзийбат, нарийн бичгийн дарга Ч.Ганбат, харгалзагч Т.Энхтөр, бичээч Ч.Бадамсүрэн, жолооч В.Батцэнгэл, үйлчлэгч Л.Цэцэгмаа, зарлан дуудагч П.Түмэнбаяр, ахлах тогтоол гүйцэтгэгч-нягтлан бодогч Д.Үржинханд, тогтоол гүйцэтгэгч Б.Баясгалан нарын хүмүүс ажиллаж байлаа.
Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдон 1993 оны 6 дугаар сарын 14ний өдрийн Улсын Их Хурлын хуралдаанаар Чойр хотын шүүхийг Чойр хотын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харъяалсан Чойр хот дахь Сүмбэр сумын шүүх болгон өөрчлөн байгуулсан бөгөөд Ерөнхий шүүгчээр Н.Ваанчиг, шүүгчээр Б.Лхагвацэрэн, Ц.Туяа, Ж.Өлзийбат, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр Б.Баясгалан, шийдвэр гүйцэтгэгч Д.Батхүү, шүүх хуралдааны журам сахиулагчаар Т.Энхтөр, нарийн бичгийн даргаар Ч.Ганбат нар ажиллаж байв.
Орон нутгийн төр захиргааын байгууллага, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 тоот тогтоол гарч, Говьсүмбэр аймаг байгуулагдсантай уялдуулан Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Говьсүмбэр аймгийн шүүх, мөн аймаг дахь Сум дундын шүүхийг тус тус байгуулжээ.
Говьсүмбэр аймгийн шүүх байгуулагдахад Ерөнхий шүүгчээр Н.Ваанчиг, шүүгчээр Х.Оюунсүрэн, Б.Лхагвацэрэн, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Тогмид, шүүгчээр Ж.Өлзийбат, Н.Баяраа нар тус тус томилогдон ажиллаж байжээ.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн 5 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Сүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Говьсүмбэр аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Дархан хотын шүүх 1962 оны 10 дугаар сарын 1-ний өдөр дарга, тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга гэсэн 3 орон тоотой байгуулагджээ.
1975 онд Сайд нарын Зөвлөлийн 1 дүгээр тогтоолоор Дархан хотод хэсгийн ардын шүүхүүд байгуулахаар шийдвэрлэж 1975 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дархан, Найрамдал, Уурхайн хорооны хэсгийн ардын шүүхийг байгуулсан байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 152 дугаар зарлигаар Уурхайн хорооны хэсгийн ардын шүүхийг Шарын гол хотын ардын шүүх болгон өөрчилжээ. Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар Дархан хотын болон Дархан, Найрамдал хороо, Шарын гол хотын ардын шүүхийг өөрчилж, Дархан хотын давж заалдах шатны болон сум дундын шүүхийг байгуулсан бөгөөд 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар Дархан-Уул аймгийн болон мөн аймаг дахь сум дундын шүүх болгон өөрчилжээ.
Улсын Их Хурлын 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль”-ийн дагуу тус аймагт 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 7 дугаар шүүх, Захиргааны хэргийн 6 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ДОРНОГОВЬ АЙМАГ
1931 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймаг анх байгуулагдахад 3 хошуунаас сонгогдсон 120 гаруй төлөөлөгч хуран цугларч аймгийн шүүхийг дарга, нарийн бичгийн дарга зэрэг 6 орон тоотой байгуулсан бөгөөд анхны дарга нь Улсын баатар Мааньзавын охин Насанжаргал гэгч эмэгтэй байв.
Мөн онд Даланжаргалан, Хөвсгөл сумдад ангийн шүүхийг байгуулжээ. 1933 онд ангийн шүүхүүдийг татан буулгаж сумдын дарга нарт шүүн таслах эрх олгож, тэд ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэж тэдний шийдвэрлэсэн хэрэгт гаргасан гомдлыг аймгийн шүүх шийдвэрлэж байжээ.
Энэхүү тогтолцоо 1943 оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд сумдын дарга нарыг шүүн таслах ажиллагаанаас чөлөөлж, Хөвсгөл, Айраг, Алтанширээ сумдад хэсгийн ардын шүүхүүд зохион байгуулагдаж агт морь, атан тэмээгээр харьяа сумддаа нүүдэллэн ажилладаг болсон байна.
1960 онд баталсан Үндсэн хуульд шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын зарчмыг тодорхойлсноор 1961 онд хэсгийн шүүхийг нүүдлийн шүүх болгон, шүүгчдийг аймгийн төвд төвлөрүүлэн сумдад нүүдэллүүлэн ажиллуулах болов.
1975 онд Сүмбэр суман дахь хэсгийн ардын 7 дугаар шүүх, 1990 онд Шивээговь суман дахь хэсгийн ардын 8 дугаар шүүх байгуулагдсанаар Дорноговь аймгийн шүүх нь аймгийн шүүх коллеги найман хэсгийн /Айраг, Алтанширээ, Хөвсгөл, Сүмбэр, Шивээговь, Сайхандулаан, Сайншанд сумдад төвлөрсөн/ ардын шүүхээс бүрдэж байлаа.
1991 онд Чойр хот байгуулагдсантай холбоотой хэсгийн ардын 7, 8 дугаар шүүх нь орон нутгийн харьяаллаар Чойр хотод шилжжээ.
1993 онд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан Цэргийн болон Төмөр замын тусгай шүүхүүдийг татан буулгаж хэрэг, маргааныг тухайн газар нутгийг харьяалсан шүүх нь шийдвэрлэхээр болов.
Ийнхүү тус аймгийн шүүх нь давж заалдах шатны шүүх, Сум дундын 1 дүгээр шүүх /аймгийн төвд/, 2 дугаар шүүх /Зүүнбаянд цэргийн шүүхийн үндсэн хөрөнгөнд тулгуурлан/, Чойр дахь сумын шүүх /Чойр хотод/, шүүхийн тамгын хэлтэс гэсэн зохион байгуулалтад шилжин ажиллаж эхлэв.
1994 онд Чойр хотыг Говьсүмбэр аймаг болгосонтой холбогдуулж Чойр дахь сумын шүүхийг тус аймгийн шүүхэд харьяалуулахаар болж, Говьсүмбэр аймгийн шүүх болгон шинээр байгуулжээ.
1999 онд Зүүнбаян дахь Сум дундын 2 дугаар шүүхийг Замын-Үүд суманд шилжүүлэн байгуулав. Тус аймагт 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 8 дугаар шүүх, Сум дундын 9 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 7 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх, Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Мөн Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх үйл ажиллагаа явуулж байна.
ДОРНОД АЙМАГ
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурал, Монгол улсын Засгийн газрын 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар хурлаас “Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталснаар Монгол улсад анх удаа шүүхийн нэгдсэн тогтолцоо бүрдэх эх үндэс тавигдсан бөгөөд 5 аймаг, 3 хот, 71 хошуунд шүүх байгуулсан байна.
Хан Хэнтий аймгийн Баянтүмэн хошуунд /одоогийн Дорнод аймаг/ шүүх 1927 онд байгуулагджээ.
1931 оны 4 дүгээр сарын 1-нд Дорнод аймаг байгуулагдахад аймгийн шүүх нь дарга, орлогч дарга, прокурор, байцаагч, нарийн бичгийн дарга, бичээч, галч зэрэг 7 орон тоотой, хөдөө орон нутагт ангийн шүүх 4, тус бүр 4 орон тоотой тус тус байгуулагдсан байна.
1933 онд орон нутгийн зардлыг хямдруулах уриан дор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 2 дугаар тогтоол гарч ангийн шүүхүүдийг татан буулгаж, сумын гүйцэтгэх захиргааны эрхийг өргөтгөн, орон нутагт сумдын дарга нарт ангийн шүүхийн даргын үүргийг хавсарган гүйцэтгүүлэх болсноор тухайн үед Дорнод аймагт байсан 24 сумдын дарга нар ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр эрүү, иргэний хэргийг шийдвэрлэх болж, таслан шийдвэрлэсэн хэргийн талаарх гомдлыг аймгийн шүүх хянадаг байжээ.
Монгол улсын Шүүхийн тухай хууль, “Шүүх байгуулах тухай” 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар Дорнод аймагт Аймгийн шүүх буюу давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхүүд болох Хэрлэн сумын шүүх, Сум дундын шүүх /Хэрлэн сумаас бусад сумдыг хариуцсан/ тус тус байгуулагдсан байна.
Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн дагуу 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Дорнод аймагт дагнасан шүүх болох Захиргааны хэргийн шүүх байгуулагдав.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 10 дугаар шүүх, Захиргааны хэргийн 8 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ДУНДГОВЬ АЙМАГ
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор аймаг, сумдын зохион байгуулалтад томоохон өөрчлөлт оруулсны үндсэн дээр Дундговь аймаг анх “Шарангад” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд тус шүүхийн түүх нь энэ үйл явдалтай салшгүй холбоотой юм.
1942 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар Их хурал хуралдаж, Бага хурлыг 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, аймгийн төр захиргааны байгууллага, шүүхийг байгуулжээ.
Анхны шүүхийн даргаар Дистаабазар сонгогдсон ба орлогч дарга, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, зарлага гэсэн 5 орон тоотойгоор ажиллаж эхэлсэн байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 11 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 9 дүгээр шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ЗАВХАН АЙМАГ
Завхан аймгийн шүүх нь 1923 онд “Зарга шийтгэх хэлтэс” гэдэг нэртэйгээр аймгийн чуулган даргын удирдлагын дор байцаах түшмэл нэгийн орон тоотойгоор анх байгуулагджээ.
БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг батлан гаргаснаар Монголын шүүхийн өнөөгийн тогтолцооны эх суурь тавигдсан юм. Энэ дүрмийн үндсэн дээр 1926 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Завхан аймгийн ардын шүүх таслах газар байгуулагджээ. Тэр үеийн аймгийн шүүх нь сумдыг харъяалсан ангийн шүүхүүдтэй байв.
1933 онд Ардын сайд нарын тогтоолоор ангийн шүүхүүдийг татан буулгаж, сумын гүйцэтгэх захиргааны даргын эрхийг өргөтгөн, шүүхийн даргын үүрэгт ажлыг давхар гүйцэтгүүлж, сум бүрт ардын шүүхүүдийг байгуулсан байна. 1940 оноос эхлэн хэсгийн шүүхийн үүрэгт ажлыг сумын захиргааны дарга эрхэлж байсныг өөрчилж, орон нутгаар нүүдэллэн ажиллах нүүдлийн шүүхийг аймгийн шүүхийн харъяа байгуулан ажиллах болжээ. 1946 онд нүүдлийн шүүхийг өөрчилж хэсгийн ардын шүүхийг байгуулан 1961 оныг дуустал ажиллав.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 512 дугаар тогтоолоор тус аймгийн Тосонцэнгэл хотод шүүх байгуулагдав. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1972 оны 96 дугаар тогтоолоор нүүдлийн болон районы шүүхийг сонгож байгуулах зарчмын хувьд нийтэд нь жигдэлж, тус аймагт хэсгийн ардын шүүхүүдийг байгуулав.
“Шүүх байгуулах тухай” 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хэсгийн ардын шүүхийг сум дундын шүүх болгон өөрчилснөөр тус аймагт Улиастай дахь сум дундын 1 дүгээр шүүх, Булнай дахь сум дундын 2 дугаар шүүх, аймгийн шүүх, тамгын хэлтэс гэсэн бүтэцтэй болжээ.
2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс тус аймагт Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 12 дугаар шүүх, Сум дундын 13 дугаар шүүүх, Захиргааны хэргийн 10 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ОРХОН АЙМАГ
Тус аймгийн шүүхийн түүхэн хөгжил 1975 онд анх Булган аймгийн шүүхийн харъяа хотын шүүх нэртэйгээр байгуулагдсан үеэс эхтэй.
1975 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн шүүхийн дарга Н.Хастын 13 дугаар тушаалаар Эрдэнэт хотын шүүхийн даргаар Ч.Жадамбаа, шүүгчээр Д.Цэндсүрэн, бичээчээр Н.Бадам нар томилогдон ажилласан байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын чанартай “Эрдэнэт” хот болгон зохион байгуулсан бөгөөд мөн оны 2 дугаар сарын 3-ны өдөр Эрдэнэт хотын шүүх байгуулах тухай 25 дугаар зарлигийг гаргасан юм. Үүний дагуу 1976 оны 3 дугаар сарын 27-ны өдөр болсон Эрдэнэт хотын Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар хотын шүүхийг сонгон байгуулжээ.
Хотын шүүхийн анхны даргаар Ч.Жадамбаа ажиллаж байв. Тухайн үед шүүх нь дарга, хэсгийн шүүгч, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч гэсэн 5 орон тоотойгоор байгуулагдаж ажлаа эхэлсэн түүхтэй.
Тухайн үеийн хотын шүүхийн бүрэлдэхүүнд ардын хэсгийн 3 шүүх ажиллаж, хэсгийн 1 дүгээр шүүх Баян-Өндөр хороог, 2 дугаар шүүх Найрамдал хороог тус тус хариуцан төвдөө суурин ажиллаж, 3 дугаар шүүх Хялганат, Жаргалант хороог хариуцан нүүдэллэн ажиллаж байлаа.
Хотын шүүхэд 1974 оноос хэсгийн ардын шүүхийн шүүгчээр Д.Цэндсүрэн, Т.Долгорсүрэн, Л.Баяраа, С.Батдэлгэр, Н.Энхтуяа, Ж.Энхтуяа, А.Оюунчимэг, Л.Бямбажав, тогтоол гүйцэтгэгчээр Л.Рэгзэдмаа, Л.Шагдар, С.Гомбодорж нар үр бүтээлтэй ажиллаж байсан билээ.
1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдсан “Шүүх байгуулах тухай хууль”-ийн дагуу Орхон аймагт давж заалдах шатны болон сум дундын шүүх байгуулагдсан юм. Мөн онд аймгийн давж заалдах шатны шүүхэд 4 шүүгч, сум дундын шүүхэд 6 шүүгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдон ажиллах болжээ.
Улсын Их Хурлаас “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хуулийг батлан гаргаж, 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр тус аймагт захиргааны хэргийн шүүх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 14 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 11 дүгээр шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
БНМАУ-ын Бага Хурлын 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийг байгуулж, одоогийн Баянхонгор аймгийн Баянзүрх уулын хошууны нутагт төвлөрсөн байна.
Аймгийн анхдугаар хурал хуралдаж, 1931 оны 4 дүгээр сарын 5-нд Өвөрхангай аймгийн шүүхийг дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, шүүхийн байцаагч, галч гэсэн 5 орон тоотойгоор байгуулжээ.
Одоо Өвөрхангай аймагт давж заалдах шатны болон захиргааны хэргийн, сум дундын 1, 2 дугаар шүүх тус тус шүүн таслах ажиллагаа эрхлэн гүйцэтгэж байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 17 дугаар шүүх, Сум дундын 18 дугаар шүүх, Захиргааны хэргийн 13 дүгээр шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх, Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх үйл ажиллагаа явуулж байна.
ӨМНӨГОВЬ АЙМАГ
Өмнөговь аймаг төлөөлөгчдийн анхдугаар хурлаа 1931 оны хавар одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд хийж, аймгийн яам, ардын шүүхийг сонгож байгуулсан байна.
Аймгийн шүүхийн анхны даргаар Улсын Бага Хурлын гишүүн Пагамын Дорж, Ардын төлөөлөгчдөд Б.Дугарсүрэн, Гаваа /эмэгтэй/ нарыг сонгожээ.
Аймгийн шүүх 1942 он хүртэл одоогийн Өмнөговь аймгийн бүх дэвсгэр нутаг, мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайнцагаан, Цагаан-Овоо, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Луус, Гурвансайхан, Өлзийт зэрэг 27 сум, 8,5 мянган өрх, 37,5 мянган хүн амтай нутаг дэвсгэрийг харъяалан ажиллаж байжээ.
1932 онд аймгийн шүүхийн харъяа Ангийн шүүх хоёрыг тэр үеийн 14 дүгээр Цогт /Цогтцэций/, 8 дугаар Хонгор /Баяндалай/ сумдад төвлөрүүлэн тус бүр дарга, нарийн бичгийн дарга, зарлага гэсэн гурван орон тоотой байгуулжээ. Цогт суманд байгуулагдсан Ангийн шүүхийн даргаар Борын Цэенпил /Зандан/ гэдэг эмэгтэй ажиллаж байжээ.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сумын захиргаадыг шүүн таслах үүргээс чөлөөлж, тэдний шийдвэрлэж байсан эрүү, иргэний хэргийг аймгийн шүүх таслах болж, улмаар 1945 онд хуралдсан БНМАУ-ын 28 дугаар бага хурлаас “Шүүн таслах газруудын ажлыг ард олонд ойртуулах ба ардуудаас шүүн таслах газарт оруулж байгаа гомдол, хүсэлтүүдийг зохион байгуулж өргөтгөх”-өөр шийдвэрлэсний дагуу ардын хэсгийн шүүхүүд тус аймагт байгуулагдсан байна.
1946 онд Цогтцэций, Манлай, Ханхонгор сумыг хариуцсан нэгдүгээр хэсгийн шүүх, Баян-Овоо, Ханбогд, Номгон сумыг хариуцсан хоёрдугаар хэсгийн шүүх, Ноён, Сэврэй, Баяндалай сумыг хариуцсан гуравдугаар хэсгийн шүүх, 1956 онд Гурвантэс, Ноён, Сэврэй сумдын хариуцсан тавдугаар хэсгийн шүүхийг тус бүр дарга, нарийн бичгийн даргын орон тоотой байгуулжээ.
Одоо тус аймгийн шүүх нь давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн шүүх, сум дундын шүүхийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 15 дугаар шүүх, Сум дундын 16 дугаар шүүх, Захиргааны хэргийн 12 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх, Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
СҮХБААТАР АЙМАГ
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор Дорнод аймгаас 10, Хэнтий аймгаас 5 сумыг нэгтгэн тус аймгийг 1942 онд Эрдэнэ мандал хийдийн туурин дээр “Жавхлант Шарга” нэртэйгээр байгуулахад мөн аймгийн шүүхийг 1942 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дарга, орлогч, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, өмгөөлөгч, бичээч, галч, зарлага зэрэг 7 орон тоотойгоор байгуулжээ.
Аймгийн анхдугаар хурлаас аймгийн шүүхийн харьяа ангийн шүүх 3-ыг байгуулж тэр үеийн Онгон, Зотол, Уулбаян суманд төвлөрүүлэн ажиллуулж, үйл ажиллагаагаа морин өртөөгөөр гүйцэтгэж байв.
1945 онд хуралдсан Улсын Бага Хурлын 28 дугаар тогтоолоор хэсгийн шүүхүүдийг зохион байгуулж өргөтгөхөөр шийдвэрлэсний дагуу тус аймагт ангийн шүүхийг хэсгийн шүүх болгон өөрчилж, нийт 15 сум, хороог харьяалуулан ажиллуулж байгаад Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 315 дугаар зарлигаар хэсгийн шүүхийг нүүдлийн шүүх болгон өөрчилж аймгийн төвд төвлөрүүлэн сумддаа нүүдэллэн ажилладаг болгожээ.
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу ардчилсан төрийн тогтолцоонд шилжиж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчилэн зохицуулсанаар тус аймгийн шүүх бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж, хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрх бүхий сум дундын шүүх, хуулиар харьяалуулсан зарим эрүү, иргэний хэргийг анхан шатны журмаар, анхан шатны шүүхийн шийдвэртэй хэрэг, маргааныг давж заалдах болон хяналтын журмаар тус тус хянан шийдвэрлэдэг аймгийн шүүх гэсэн тогтолцоотой болжээ.
2002 онд “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хууль гарснаар мөн аймагт 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн захиргааны хэргийн шүүх байгуулагдаж ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлэсэн.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 14 дүгээр шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
СЭЛЭНГЭ АЙМАГ
1921 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан Монголын байнгын Засгийн газрын бүрэлдэхүүнд Шүүх явдлын яамыг байгуулж шүүх таслах ажлыг эрхлүүлжээ.
Алтанбулаг хотод суух “хэрэг шийдэх сайдад илгээв” гэсэн Шүүх явдлын яамны сайдын 1926 оны 912 дугаар бичигт “Шүүн таслах газрыг шинэчлэх дүрэм” гаргасныг мэдэгдэж уг бичигт Засгийн газрын 35 дугаар хурлын тогтоолоор хотын захиргааны нэг гишүүн тэргүүлж, зарга шийтгэх хэлтсийн орон тоо, цалин, аж ахуйг шилжүүлэх замаар хотын Шүүн таслах газар байгуулахыг заасан байна.
Хотын Шүүн таслах газрын бүрэлдэхүүний тухай 1927 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан бүртгэлд Шүүн таслах газрын түшмэл Жамбалжав, нарийн бичгийн дарга Батжаргал, түшмэл Дашзэвэг, нарийн бичгийн дарга Мишигдорж, байцаагч түшмэл Жамбалжав, Ханд, ардын төлөөлөгч 8 хүнийг жагсааж бичсэн байв. Үүнээс үзвэл Алтанбулаг хотын шүүх 1926 оны сүүлчээр байгуулагджээ.
1930 онд хуралдсан Улсын YI Их хурлын “Захиргааны байгуулалтын дэвсгэр газрыг шинэчлэн хувиарлах” тогтоолд “Одоогийн 5 аймгийн оронд 13 аймаг байгуулсугай” гэж заажээ. Уг тогтоолыг үндэслэн Ардын Сайд нарын Зөвлөлийн 1931 оны 28 дугаар тогтоолоор газар тариалангийн аймгийг байгуулж, Алтанбулаг хотод төвлөрүүлж, дараахан нь хөдөлмөрчдийн хүсэлтээр газар тариалангийн аймгийг Сэлэнгэ аймаг гэж нэрлэх болсноор Сэлэнгэ аймгийн шүүх анх байгуулагдсан байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 20 дугаар шүүх, Сум дундын 21 дүгээр шүүх, Сум дундын 22 дугаар шүүхүүд үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ТӨВ АЙМАГ
Төв аймгийн шүүх, түүний тамгын хэлтэс, анхан шатны буюу сум дундын 1, 2 дугаар шүүх, захиргааны хэргийн шүүх гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Шүүхийн ахмад үеийнхний туулж өнгөрүүлсэн ажил амьдралын түүхэн замнал, тэдний ажлын шилдэг арга барил, шударга, хүртээмжтэй, бүтээмжтэй байх чанараас уламжлан суралцаж бахархан дурсаж байдаг юм. Тухайлбал, тус аймгийн шүүхийг олон шилдэг хуульч, дарга нар удирдаж ирсэний нэг илрэл нь шүүхийн дарга асан Т.Цэрэн-Очир, Ч.Доржгочоо, Ц.Раашзэвэг, М.Могноон нар Монгол улсын гавьяат хуульч цол хүртэж, дарга асан Б.Содовсүрэн хууль зүйн шинжлэх ухааны доктор болсоны зэрэгцээ Монголын шүүхээс гуравхан хүн Төрийн дээд шагнал Сүхбаатарын одон хүртсэн нь тус шүүхийн даргаар ажиллаж байсан Б.Лувсандорж, Д.Үржинбадам, шүүгч С.Намсрай нар байна.
Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Цоодол тус шүүхийн нарийн бичгийн даргаас ажил амьдралынхаа гарааг эхэлж байжээ.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 23 дугаар шүүх, Захиргааны хэргийн 15 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
УВС АЙМАГ
Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг эмхлэн өөрчлөх үеэр Чандмань уулын аймгаас Увс аймаг тасарч Улаангомд төвлөрөх үед 1931 оны 11 дүгээр сард аймгийн шүүх гал голомтоо асаажээ.
Тус шүүхийн анхны дарга Н.Гэндэнг шүүхийг аж ахуйн зохион байгуулалтын хувьд бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж архивын материалд тэмдэглэжээ.
Увс аймагт хэсгийн хоёр шүүх Түргэн, Хяргас суманд төвлөрөн даргаар нь Равдан мээрэн, Халтар мээрэн гэдэг хүмүүс ажиллаж байлаа.
Увс аймгийн шүүх байгуулагдахдаа 9 орон тоотой, тусгайлан төсөвгүй, шүүгч ажилтнууд нь сард 40-120 төгрөгийн цалингийн сантай байв.
Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1961 оны 262 дугаар зарлигаар хэсгийн шүүхүүд татан буугдаж, нүүдлийн 6 шүүх байгуулагдав. Ардын Их Хурлын 1972 оны 96 дугаар тогтоолоор нүүдлийн шүүхүүд татан буугдаж Ардын хэсгийн 5 шүүх бий болж, 1975 оноос шүүгчийн сонгуулиар шүүгч нар сонгогдож тайлан тавьдаг болжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль 1993 онд батлагдаж, шүүхийн удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт орж, шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог болов. Аймгийн шүүхийн удирдлага зохион байгуулалт өөрчлөгдөн орон тоо боловсон хүчин, орон байр, ажиллах нөхцөл, материаллаг баазаар хангагдаж бэхжсэн байна. Тус шүүх нь 19 сум, 20700 өрх, 87600 хүн ам, 50 шахам аж ахуйн нэгж байгууллагуудыг харьяалан ажиллаж байсан байна.
Хамт олны дунд шүүн таслах ажлын дадлага туршлага эзэмшсэн олон ажилласан шүүгч Мөнхжаргал, Д.Батсуурь, Б.Баттулга, нарийн бичгийн дарга Ц.Туяа, туслах шүүгч Б.Цагцалмаа, жолооч Ж.Цэвээнравдан, П.Лхагвасүрэн, үйлчлэгч Ж.Бадамхүү нарын зэрэг тэргүүний ажилтан олноор ажиллаж байсан.
Шүүхийн тухай хууль 1993, 2002 онд тус тус шинэчлэгдэн батлагдснаар тус аймагт Давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн шүүх, Сум дундын шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байсан.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 24 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 16 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ХОВД АЙМАГ
1926 оны эцэс 1927 оны эхний хагаст хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж, 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн шүүхийн нэг болох “Чандмань Уул” аймгийн шүүх 1927 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан түүхтэй.
Аймгийн шүүхийн анхны даргаар нутгийн сэхээтэн Халтар гэдэг хүн сонгогдож байжээ. 1931 онд орон нутгийн захиргааны зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан тус аймгийн шүүхийн харьяалж ажиллаж байсан зарим аймагт шүүх байгуулагдаж, Ховд аймгийн шүүх аймгаа дагнан харьяалахаар тогтсон байна. 1944 оноос сумдын захиргаадыг шүүн таслах үүргээс тусгаарлажээ. 1945 оны дунд үеэс аймаг, нийслэлийн шүүхүүдэд хэсэг /нүүдлийн/ шүүхүүдийг байгуулж ажиллуулав. 1961 оноос хөдөө орон нутгийн ардын хэсгийн шүүхүүд сумдад төвлөрөн ажиллаж байсныг орон тоог нь цомхотгон аймгийн төвд суулган “Нүүдлийн ардын шүүх” болгон өөрчилсөн байна.
1993 оноос хойш Ховд аймгийн шүүхэд давж заалдах шатны шүүх, сум дундын 2 шүүх ажиллаж байсан байна.
Ховд аймгийн шүүх нь давж заалдах болон захиргааны хэргийн, сум дундын нэг, хоёрдугаар шүүх, тамгын хэлтэс гэсэн бүтэцтэй, нийт 37 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан.
Монголын төр засгаас Ховд аймгийн шүүхийг бэхжүүлэх талаар байнга анхаарч шилдэг хуульчдаа илгээн ажиллуулж байсны нэг тод илрэл бол тус шүүхэд ажиллаж байсан хүмүүсийн дотроос ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний ажилтнууд олноор төрж гарсан явдал билээ. Эдгээрээс гавъяат хуульч Ч.Доржгочоо, нэрт хуульч Н.Төрбат, Р.Дагва, Д.Идэш, Ц.Чүлтэм, Т.Даштүдэв, Т.Өнөр нар болно.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 25 дугаар шүүх, Сум дундын 26 дугаар шүүх, Захиргааны хэргийн 17 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
ХӨВСГӨЛ АЙМАГ
Аймгийн анхдугаар их хурал 1931 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хатгалд нээгдэж хуралдан Хөвсгөл аймгийг 24 сумтайгаар байгуулсан байна. Анхдугаар их хурал 4 дүгээр сарын 30-ны өдөр төгсгөлийн хуралдаанаар аймгийн захиргааны тэргүүлэгчид, аймгийн даргыг сонгож, аймгийн шүүх, прокурорын байгууллагыг байгуулж шүүхийн даргаар Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны эмэгтэй Хажидмааг томилсон тогтоол гаргасан байна.
Удалгүй аймгийн шүүхийн орлогч даргаар Сэнгэсамбуу гэдэг хүнийг томилжээ. 1926 оны эцсээр бий болон ажиллаж байсан Хантайшир уулын аймгийн шүүхийн суурин дээр анхны шүүхийг үндэслэн байгуулжээ.
Улсын Бага Хурлын шийдвэрээр 1945 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Тариалан, Идэр, Баянзүрх суманд шүүх байгуулагдаж, шүүхийн даргын шийдвэрээр ангийн шүүхүүдийг 1-4 гэсэн дугаартай болгож, нэгдүгээр ангийн шүүх нь Тариалан, Их-Уул, Эрдэнэбулган, Рашаант сум, хоёрдугаар ангийн шүүх Төмөрбулаг, Идэр, Зүрх, Их Жаргалант, Шинэ Чандмань сум, гуравдугаар ангийн шүүх Баянзүрх, Арбулаг, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сум, дөрөвдүгээр ангийн шүүх Алаг-Эрдэнэ, Ханх, Чандмань-Эрдэнэ, Цагаан-Үүр сум, аймгийн шүүх нь Бүрэнхаан, Цагаан-Уул, Бүрэн, Бүрэнтогтох, Цэцэрлэг сумыг тус тус хариуцан ажиллах болжээ.
Улсын IX Их Хурал 1940 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар хэсгийн шүүхүүдийг ард иргэд нууцаар санал гаргаж, 3 жилийн хугацаагаар сонгодог болж, аймгийн хэсгийн шүүхийн сонгууль 1953 оны 10 дугаар сарын 18-ны өдөр явагдаж, ардын хэсгийн шүүгчээр Л.Жамбал, Р.Нямхүү, Ш.Ванчин, Д.Далхсүрэн, Н.Палам нар сонгогдон ажиллажээ.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 27 дугаар шүүх, Захиргааны хэргийн 18 дугаар шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ХЭНТИЙ АЙМАГ
БНМАУ-ын Засгийн газар, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрмийг 1926 оны сүүлчээр баталж гаргаснаар аймгийн шүүх 1929 оны 3 дугаар сарын 28-нд байгуулагджээ.
Хан Хэнтий аймгийн бага хурал, хошууны хурлуудаас 16 хошуунд өөр өөрийн шүүн таслах газруулыг нэг жилийн хугацаагаар, түшмэл /шүүгч/ ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй сонгон байгуулжээ.
Анхны дарга нь С.Билэгт гэдэг хүн томилогдсон байна. Шүүхийг боловсон хүчний талаар бэхжүүлэх эхлэл болгож 1926 онд Улаанбаатар хотод оюутны сургуулийн дэргэд Хууль цаазны зургаан сарын дамжаанд хүмүүс явуулан сургаж, тэдгээр хүмүүс төгсч ирээд шүүхийн дарга, орлогчоор ажилладаг байжээ.
Анхны дарга С.Билэгтээс эхлээд Ц.Өвгөнхүү, С.Тожилсүрэн, Д.Шагдарсүрэн, Л.Сүндэв, Ө.Балжинням, Л.Сандагдорж, С.Ёндон, Б.Цэдэндамба нарын шүүхийн дарга, ахмад үеийнхэн маань аймгийн шүүхийг бэхжүүлэх, төрийн хуулийг бэхжүүлэхийн төлөө бие сэтгэлээ зориулсан сайхан хүмүүс байжээ.
Хэнтий аймгийн шүүх нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Шүүхийн тухай 1993 оны хуулийг батлагдан гарах хүртэл хэсгийн ардын 7 шүүх, аймгийн шүүх гэсэн бүтэцтэй байжээ.
1993 онд Шүүхийн тухай шинэ хууль батлагдсанаар давж заалдах шатны шүүх, сум дундын 1 дүгээр шүүх тус тус байгуулагдсан байна.
1999 онд “Шүүх байгуулах тухай” хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргаснаар Бор-Өндөр хотод Сум дундын 2 дугаар шүүх байгуулагдсан.
2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс тус аймагт Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.
Хэнтий аймгийн шүүх нь аймгийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн шүүх, Сум дундын 1, 2 дугаар шүүх гэсэн бүтэцтэйгээр шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 29 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 19 дүгээр шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх, Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх үйл ажиллагаа явуулж байна.