Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

-          Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан шүүгчдэд сургалт зохион байгуулах,

-          Бүх шатны шүүхийн шүүн таслах ажлын практик, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг салбар эрх зүй, хэрэг, маргааны төрөл зэрэг чиглэлээр судалж, шүүх, шүүгчдийг судалгаа, мэдээллээр хангах;

-          Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахад шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах;

-          Шүүн таслах ажлын хууль хэрэглээний талаарх судалгаанд үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;

-          Шүүхийн статистикийн нэгдсэн мэдээг батлагдсан маягтын дагуу шүүхүүдийн Тамгын газраас цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх;

-          Шүүхийн шинэчлэл, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, сурталчлахад оролцох;

-          Онол, арга зүй, мэдээллийн улирал тутмын "Монголын төр, эрх зүй" сэтгүүл, Хүрээлэнгийн үйл ажиллагааны цахим сонин гаргах;

-          Хууль тогтоомжоос бусад эрх зүйн актын нэгдсэн бүртгэл, лавлагааны сан бүрдүүлж, шүүхийг мэдээллээр хангах;

-          Сургалт, судалгаа, мэдээллийн бусад байгууллагатай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох;

-          Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал, сургалт, семинар зохион байгуулж хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байдаг.