Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүх хэргийг “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-ын дагуу хүлээн авч, хуваарилна.

1.      “Бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан шинжээч” хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэл бүхий: эрүү, иргэн, захиргааны хэргийн бүрдлийг шалган хүлээн авсан даруйд тус тусын файлд ирсэн дарааллаар нь жагсаалт үүсгэн бүртгэнэ.

2.      Бүртгэсэн даруйд шүүхийн дардас даран хүлээн авсан он, сар, өдөр, цаг минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.

3.      Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй эрүү, иргэн, захиргааны хэргийг тус тусын файлаас хэвлэж авсан бүртгэлээр нь долоо хоног тутам холбогдох танхимын тэргүүний туслахад хүлээлгэж өгнө.

4.      Танхимын тэргүүний туслах нь хэргийг хүлээж авсан даруйд, жагсаалтын дарааллын дагуу сар, өдөр, цаг, минутаар бүртгэлийн дэвтэрт бүртгэж, танхимын дардас дарж, танхимын нийт шүүгчдийн хуралдаан хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө.

5.      Танхимын нийт шүүгчийн хуралдаан “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ын дагуу явагдана.  

6.      Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хэлэлцэх танхимын нийт шүүгчийн хуралдаанд тухайн танхимд ажиллаж байгаа бүх шүүгч оролцох үүрэгтэй. Танхимын нийт шүүгчийн хуралдаанд 6-гаас доошгүй шүүгч оролцсоноор хуралдааныг ирцийн хүчинтэйд тооцно.

7.      Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас, хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу тухайн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн даруйд танхимын тэргүүний туслах нь нэгдсэн систем-д оруулан хуваарилна.