Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню


ШҮҮГЧИЙН СУДЛААЧ ТУСЛАХ-АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

 

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай онолын болон практик судалгаа хийх

 

АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА    

Боловсрол

Хууль зүйн магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх.

Мэргэжил

Эрх зүй /0421/.

Мэргэшил

-     Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

-     Харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай байх.

-     Англи, Герман, Орос, Франц, Хятад, Япон, Солонгос зэрэг аль нэг хэлний мэдлэгтэй байх бөгөөд түвшин нь гадаадын их, дээд сургуульд элсэн орох босго оноо болон түүнээс дээш оноотой дүйцэхүйц байх.

Туршлага

-  Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 

ЦАХИМААР ХҮРГҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

 

1.     Төрийн албан хаагчийн анкет;

2.     Иргэний үнэмлэхийн хуулбар;

3.     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

4.     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

5.     Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;

6.     “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

7.     Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.

8.     Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас (нөөцөд бүртгэлтэй иргэний хувьд);

9.     Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

10.  Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

11.  Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

12.  Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

 

БҮРТГЭЛ:

Та https://hh.csc.gov.mn/view/43cded20-e1ec-41c9-b366-b1db2944d223 линкээр холбогдож

2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 17:00 цагийн хооронд цахимаар бүртгүүлнэ. Шалгалтыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагт авах бөгөөд шалгалт авах газрыг https://www.judcouncil.mn/ хаягаар мэдээлнэ. 

 

Жич: Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл зохион байгуулна. Холбоо барих утас: 70008022