ШҮҮГЧИЙН СУДЛААЧ ТУСЛАХ-АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
Хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай онолын болон практик судалгаа хийх
АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА |
|
Боловсрол |
Хууль зүйн магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх. |
Мэргэжил |
Эрх зүй /0421/. |
Мэргэшил |
- Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх. - Харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай байх. - Англи, Герман, Орос, Франц, Хятад, Япон, Солонгос зэрэг аль нэг хэлний мэдлэгтэй байх бөгөөд түвшин нь гадаадын их, дээд сургуульд элсэн орох босго оноо болон түүнээс дээш оноотой дүйцэхүйц байх. |
Туршлага |
- Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
ЦАХИМААР ХҮРГҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
4. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
5. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
6. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
8. Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас (нөөцөд бүртгэлтэй иргэний хувьд);
9. Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
10. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
11. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
БҮРТГЭЛ:
Та https://hh.csc.gov.mn/view/76c55539-8b48-4c6f-84b4-c6bd8898b5bc линкээр холбогдож
2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цагийн хооронд цахимаар бүртгүүлнэ. Шалгалтыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагт авах бөгөөд шалгалт авах газрыг https://www.judcouncil.mn/ хаягаар мэдээлнэ.
Жич: Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл зохион байгуулна. Холбоо барих утас: 70008022