Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Захиргааны хэргийн танхим 001/ХТ2024/0071

Тоймын дугаар, огноо: №50 /ЗХТ-19/ 2024.07.16

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч хуулийн этгээд орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг газар дээрээ нийтийн зориулалттай орон сууцны байшин захиалан бариулж, уг байшинг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан байна.

Тухайн орон сууцны оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, орчны газрыг ашиглах хүсэлтээ гаргаагүй. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа 2021 онд дуусгавар болсон бөгөөд хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчээс 2022, 2023 оны газрын төлбөрийг нэхэмжилж, “... Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Иймд холбогдох материалыг бүрдүүлэн өгч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.

Хяналтын шатны шүүхийн шийдэл:

1.Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоход газрын төлбөр төлөх үүрэг мөн дуусгавар болно.

2.Нийтийн зориулалттай орон сууц барьж ашиглалтад оруулсан, уг орон сууцны оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, орчны газрыг ашиглах хүсэлтээ зохих журмын дагуу гаргаагүй байх үед газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоход газрыг эзэмшиж байсан этгээд уг газрыг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар зохих шатны Засаг даргад хүлээлгэх өгөх үүрэгтэй бөгөөд энэ нь газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөлийн нэг бүрдэл юм.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/3269?daterange=2024/01/01%20-%202024/07/15%20&id=3&court_cat=3&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт