1. Хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг 7-оос доошгүй хоногт мэдэгдэх бөгөөд хэргийн оролцогч нь технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хамгаална.
2.Шүүх хуралд зайнаас буюу (zoom) ашиглан оролцохдоо дараах зүйлсийг анхаарна. Үүнд:
2.1. Шүүх хуралдаанд оролцогч zoom программыг компьютер, таблет, эсхүл гар утас ашиглан суулгана. (Компьютер бол https://zoom.us/download-с,гар утас болон таблет ашиглах бол Appstore, Playstore-с татаж суулгана)
2.2.”Join meeting”товчийг дарах.
2.3.”Join meeting”товчийг дарсны дараа шүүх хуралдааны “Meeting ID”оруулах (шүүхийн ажилтнаас ирүүлсэн 11 орон бүхий тоо), доод талын хүснэгтэд хэргийн оролцогч аль талаас оролцож байгаа болон өөрийн овгийн эхний үсэг, нэрээ бичин “Join”товчийг дарна. (Жишээ нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батаа гэх мэт)
2.4.”Join”товчийг дарсны дараа нууц үг хийх хүснэгт гарч ирэх бөгөөд шүүхийн ажилтнаас ирүүлсэн 6 оронтой цифрийг бичиж, “ок”, эсхүл “join meeting” товчийг дарна.
2.5.Дээрх үйлдлүүдийг хийсний дараа шүүхээс таны холболтыг хүлээн зөвшөөртөл та түр хүлээх шаардлагатай.
2.6.Холболтыг зөвшөөрсний дараа та техникийн бүрэн бүтэн байдлыг хангах буюу ашиглаж байгаа төхөөрөмжийн камер, микрофон, чанга яригч зэргийг нээж, хэвийн ажиллагаатай байгаа эсэхийг шалгах (чихэвч хэрэглэх шаардлага бий болохыг анхаарч бэлэн байлгах)
2.7.Шүүхийн ажилтан таны бичиг баримтыг шалгах тул биедээ өөрийн иргэний үнэмлэх, өмгөөлөгчийн үнэмлэх, эсхүл гадаад паспорт зэргийг байлгах.
2.8.Шүүх хуралдаанд оролцохдоо төхөөрөмжийг хөдөлгөөнгүй, гэрлийн тусгалыг тооцон зөв байрлуулах.
2.9.Шүүх хурал зайнаас явагдаж байгаа хэдий ч оролцогч хуралдааны дэгийг сахин оролцоно.
2.10.Шүүх хуралдаанд зориулалтын бус өрөө тасалгаа, орон байр, тээврийн хэрэгслээс оролцохыг хориглоно.
2.11.Албан тасалгаа болон орон байрнаас оролцохдоо ажлын хамтрагч, гэр бүлийн гишүүдээс өөрсдийгөө тусгаарлан дуу, чимээ багатай орчноос оролцох.
2.12.Шүүх хуралдаан хаалттай явагдах тохиолдолд өрөө тасалгаа, орон байрнаас бусад хүмүүсийг гаргах.
2.13.Шүүх хуралдаанд оролцохдоо зөв, зохистой хувцаслаж оролцоно.
-----о0о-----