Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Журам тогтоох тухай /Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн тухай мэдээллийг хүргүүлэх журам/

Журам тогтоох тухай /Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн тухай мэдээллийг хүргүүлэх журам/ татах


files/20235/0_1686554334.pdf



МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХАМТАРСАН

ЗАХИРАМЖ ТУШААЛ

 

2002 оны 01 дугээр                                                                                                             № 09, 63,17/ 02                                                                          Улаанбаатар

сарын 23-ны өдөр                                                                                                                                                                                                                            хот       

                                                                                                                                                       

                                                                                                            

  Журам тогтоох тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1995 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 83, А/59, 250 тоот захирамж, тушаалаар батлагдсан "Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн тухай мэдээллийг хүргүүлэх журам"-ын биөлэлтийг 2000 он, 2001 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд шалгаж үзэхэд захирамж тушаалаар батлагдсан "Журам" бүрэн хэрэгжээгүй байна.

Шүүхээс  2000 онд  9722,   2001 оны 9 сарын байдлаар 6873 таслан шийдвэрлэх тогтоол гарсанаас 2000 онд 1141, 2001 онд 576 хүний "ял шийтгэлийн тухай тэмдэглэл"-ийг ЦЕГ-ын ИБМТ-д огт явуулаагүй, "ял шийтгэлийн тухай тэмдэглэл"-ийн дөнгөж 50,2 хувийг 1 сард бичсэн, 9395 ял шийтгэлийн тухай тэмдэглэлийн 1 хувийг хэрэгт нь хавсаргаагүй, хуулийн хучин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолын хувийг цагдаа, прокурорын байгууллагад тогтоосон хугацаанд нь явуулаагүй зэрэг захирамж, тушаалын олон заалт хэрэгжээгүй байна. Үүний шалтгаан нь ажил хариуцсан хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой хэдий ч 1995 онд баталсан "Журам" нь цаг үөийн шаардлагаар амьдралаас хоцорч, нэр томъёоны хувьд болон хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны тодорхой нэгэн хэсэг болох шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн тухай харилцан мэдээлж, лавлагааны картын санд төвлөрүүлж чадахгүй болоход хүрснээс шүүхээр шийтгүүлсэн зарим хүн ял завших явдал гарчээ.

Түүнчлэн мөрдөж байгаа "Журам"-ын заалт хэт ерөнхийгээс хамтын ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байгааг тэмдэглэж, хуулийн байгууллагуудын зарим үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ЗАХИРАМЖЛАН/ТУШААХ нь:

1."Ял шийтгэлийн тухай тэмдэглэл" үйлдэх, хүргүүлэх, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар;

2.  Ял шийтгэлийн тухай тэмдэглэлийн загварыг 2 дугаар хавсралтаар;

3.   Таслан шийдвэрлэх тогтоолд өөрчлөлт орсон тухай "Мэдэгдэх хуудас"-ын загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

4.   "Ял шийтгэлийн тухай тэмдэглэл", таслан шийдвэрлэх тогтоолд өөрчлөлт орсон   тухай   "Мэдэгдэх   хуудас"-ыг   хэвлүүлж   орон   нутгийн   нэгж   байгууллагыг хангахтай холбогдох зардлыг жилийн төсөвдөө тусгаж байхыг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасугай.

5.   Энэхүү захирамж тушаалын биөлэлтийг бүтэн жилээр нэгтгэн биөлэлтийг тооцож, мэдээлж байхыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч    /Д.Батсайхан/,    Улсын    Ерөнхий    Прокурорын    орлогч    /Ц.Жамъянсэнгээ/, Цагдаагийн ­Ерөнхий газрын дарга /Д.Сандаг-Очир/ нарт даалгасугай.

6.   Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 1995 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 83, А/59, 250 дугаар захирамж, тушаалыг хүчингүй  болсонд тооцсугай.

7.  Энэхүү захирамж, тушаал нь эрх бүхий хэрэг бүртгэх, мөрдөн байцаах бусад байгу.уллагад нэгэн адил хамаарна.

Захирамж, тушаалыг 2002 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж  мөрдөнө.

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН                 УЛСЫГ ЕРӨНХИЙ              ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               ПРОКУРОР                           ХЭРГИЙН САЙД, 

                                                                                                        ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ

                                                                                                        ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

            Ч.ГАНБАТ                            М.АЛТАНХУЯГ                               Ц.НЯМДОРЖ