Ялтныг хорих ангид хүргэх ажлыг шуурхай болгох тухай татах
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН
ХАМТАРСАН ЗАХИРАМЖ
2001 оны 3 дугаар Дугаар 22/19 Улаанбаатар
сарын 26-ны өдөр хот
Ялтныг хорих ангид хүргэх ажлыг
шуурхай болгох тухай
Хорих ял шийтгүүлсэн ялтныг шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болох, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд урьдчилан хорих байранд удаан байлгаснаас зарим хүндрэл гарч байгааг арилгах зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Цагдаагийн ерөнхий газрын цагдан хорих төв, бусад аймаг, хотын цагдаагийн газар, хэлтсийн цагдан хорих байранд хоригдож байгаад шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн ялтны таслан шийдвэрлзх тогтоолыг, шүүх хурал болсноос хойш 3 хоногийн дотор тухайн орон нутгийн Цагдаагийн газар, хэлтэст хүргүүлж байхаар тогтоосугай.
2. Энэ захирамж, түүнд заасан хугацааны биөлэлтэд хяналт тавьж хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Д.Батсайхан, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, Тамгын хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ДАРГА Ц.НЯМДОРЖ