Тус ном нь нийгмийн судалгааны арга зүйд суралцагчид болон судлаачдад зориулагдсан бөгөөд Судалгааны удиртгал, Судлагдсан байдлын тойм, Судалгааны дизайн, Өгөгдлийн шинжилгээ, Судалгааны үр дүн гэсэн үндсэн 5 бүлэг болон хавсралтаас бүрдэнэ. Нийгмийн судалгаа, шинжлэх ухааны мэдлэг, онол, ойлголт, парадигм, үзэл баримтлал, тоон буюу статистик шинжилгээ зэрэг ойлголт тус бүрийн ангилал, төрөл, хэрэглэх нөхцөл, дараалал, аргачлалыг 130 жишээ, 19 кейсээр тайлбарлаж, танхимд болон e-сургалтаар суралцахад зориулж 40 багц дасгал, зөвлөмжүүд бэлтгэв.
Хэвлэсэн он: 2023 он
Хэл: Монгол хэл