Өнөөгийн ХБНГУ-ын Иргэний хууль нь 1900 онд батлагдсан анхны хувилбарынхаа гол агуулгыг хадгалсаар иржээ. Энэхүү хууль нь хувь этгээд хоорондын харилцаанд эдлэх эрх чөлөө, эрх үүргийг мөн хүлээх эрсдэлийг нарийвчлан зохицуулсан байдгаараа хувийн эрх зүйн салбарын суурь кодификац болдог Хувь этгээдийн чөлөөт байдал, ялангуяа иргэд ба аж ахуй эрхлэгчийн бусадтай харилцах эрх зүйн харилцаагаа бие даан, өөрөө хариуцан тодорхойлох эрх чөлөөг тусгасан энэ хууль нь нийт эх газрын эрх зүйн тогтолцоо бүхий улс орнуудын хууль тогтоомж, тэр дундаа зүүн Европын хуучин социалист орнуудын хувийн эрх зүйн шинэчлэлд томоохон жишиг болсон хэмээн судлаачид үздэг.Тайлбар
Хэвлэсэн он: 2017
Хэл: Монгол хэл