Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Дэлгэрэнгүй хайх

Номын нэр

Зохиогчийн нэр

Хэвлэсэн он

Хэл

Хайх

Хүний эрхийн Үндэсний коммис

"Хүний эрхийн олон улсын гэрээ ба Монгол Улс"

Монгол Улс 1961 онд Нэгдсэн үндэстний байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноос хойш НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагаас батлан гаргасан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой 70 гаруй гэрээнд үүнээс хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэн ороод байна. Аливаа улс орон хүний эрхийн олон улсын гэрээнд нэгдэн орсноор пакт, конвенцуудыг амьдралд хэрэгжүүлэх, түүний биелэлтийг тодорхой хугацаанд НҮБ болон түүний гэрээний хороодод тайлагнах үүргийг хүлээдэг.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих байгууллага болохын хувьд жил бүр УИХ-д өргөн барьдаг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-үүдэд манай улс дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тухай, хууль, шүүхийн практикт олон улсын гэрээний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай, гэрээний орчуулгыг цэгцлэх, сайжруулах хэрэгтэйг төрийн холбогдох байгууллагуудад санал, зөвлөмжөөр хүргүүлж байсан юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс 2004, 2012, 2014 онд тус тус Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын гэрээний хороодод хүргүүлсэн илтгэл, зөвлөмж, ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, хуралдааны тэмдэглэл зэргийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, зарим төрийн байгууллагын архиваас монгол, орос, англи эхийг цуглуулж, эмхэтгэн хэвлүүлж байсан удаатай.

Харин энэ удаа Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн босгон дээр 1971-2020 он хүртэлх хугацаанд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит илтгэлүүд, тухайн илтгэлүүдийг хэлэлцсэн талаарх НҮБ-ын гэрээний хороодын хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндсэн илтгэлүүд, тэдгээрийг хэлэлцээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж, НҮБ-ын Тусгай илтгэгчдийн Монгол Улсад айлчилж, ажиллаж Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг илтгэсэн ажлын тайлангууд зэрэг өргөн хүрээтэй чухал баримтуудыг эмхэтгэн 2 боть болгон хэвлүүллээ. Номыг хэвлүүлэхэд НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

<